Ираны эрх баригчид зарим хотод интернет сүлжээг хаажээ

Aдмин / Гадаад мэдээ

Иран улс даяар эсэргүүцэл, тэмцэл өргөжиж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид баасан гарагаас эхлэн нийслэл Тегеран болон бусад хотын зарим хэсэгт интернэт сүлжээг хязгаарлажээ. Мөн жагсаал цуглаанд уриалах гол талбар болж байгаа уотс апп, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээг хаасан байна. Мөн Ираны ерөнхийлөгч улс орны аюулгүй байдлыг алдагдуулах аливаа бослого тэмцэлд бууж өгөхгүй гэдгээ мэдэгджээ.

Тодруулбал, Ираны ерөнхийлөгч НҮБ-ын чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хохирогч эмэгтэйн үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж эхэлсэн гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр НҮБ-ын чуулганаас ирээд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, ард түмний шударга үнэн дуу хоолойг сонсох болно, харин анархи, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, ард иргэдийн аюулгүй аж төрөх байдалд заналхийлэх тэмцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхааруулжээ. Харин НҮБ Ираны цагдаа хүчнийхнийг иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байх, нөхцөл байдлыг улам даамжруулахаас зайлсхийхийг уриалсан байна.

Мөн Ираны эрх баригчдыг ард иргэдийнхээ дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байхыг шаардсан байна. Иранд иргэдийн тэмцэл нийслэл Тегеранаас гадна 13 хотод 7 дахь өдрөө үргэлжилж байна, өчигдөр жагсагчид хэд хэдэн хотод цагдаагийн байр болон автомашины шатаажээ. Ираны Курдистан мужийн оршин суугч 22 настай эмэгтэй хижабаа зохисгүй зүүж, шашны хатуу ёс журмыг зөрчсөн шалтгаанаар цагдаад саатуулагдсан үедээ учир битүүлэг байдлаар амиа алсдан нь Ираны ард иргэдийг бослого тэмцэлд хүргээд байна.

Ираны эрх баригчид 22 настай эмэгтэйг зүрхний шигдээсээр нас барсан гэж тайлбарлаж байгаа боловч хохирогчийн гэр бүлийнхэн түүнийг зодуулж, тамлуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм байна. Мөн сүүлийн өдрүүдэд тэмцэл цахим орчинд өргөжиж, толгойн алчуураа шатааж байгаа эмэгтэйчүүдийн дүрс бичлэг олноор тарж байна.

Ираны эрх баригчид иргэдийн тэмцлийг хүч хэрэглэн дарахыг оролдож байгаагаас бослогын үеэр амиа алдсан хүний тоо 26 болж нэмэгдсэн тухайн Тегераны төв телевиз мэдээлжээ.

Иранд болж байгаа энэ үйл явцыг 2019 оноос хойш тус улсад болж байгаа улс төрийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн гэж үзэж байгаа аж.

Мөн баасан гарагийн мөргөлийн дараа эрэгтэй голдуу иргэд төрийн далбаагаа барьж, засгийн газраа дэмжиж байгаагаа илэрхийлэн нийслэл Тегеран болон зарим хотод жагссан байна. Уг жагсаалд оролцогчид нийгмийг талцуулсан олон хоногийн тэмцэл бослогын ард гаднын улс орнууд байгаа тухай уриа лоозон барьжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.