Токио хотын аюулгүй байдлыг чангатгасан байна

Aдмин / Гадаад мэдээ

Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслол ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Токио хотноо болох юм. Уг ёслолыг угтаж Токио хотын цагдаагийн газар терроризм болон бусад аюулаас хамгаалах зорилгоор нийслэл хотын аюулгүй байдлыг чангатгасан байна.

Мөн ЭСЯ-д болон гаднын зочид байрлах зочид буудлуудын аюулгүй байдлыг хангахад цагдаагийн хүчийг дайчилжээ. Бусад мужуудаас цагдаагийн нэмэлт хүч татаж, аюулгүй байдлын хамгаалалтад гаргах юм. Токио хотын метроны төв буудалд тэсрэх бодис илрүүлэгч нохойны тусламжтайгаар хяналт шалгалт хийсэн байна. Түүнчлэн гаднын орнуудаас ирэх өндөр түвшний зочдыг саадгүй зорчуулах үүднээс даваа гарагаас эхлэн нийслэлийн хурдын зам болон орон нутгийн бусад замуудын хөдөлгөөнийг гурав хоног хаах аж.

Тухайлбал, Вьетнамын ерөнхийлөгч, АНУ-ын дэд ерөнхийлөгч, Монгол, Энэтхэг, Канад, Австрали, Сингапурын ерөнхий сайд, Европын зөвлөлийн ерөнхийлөгч гээд 210 гаруй улс орон газар нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Иймд төрийн ёслолын гол үйл ажиллагаа болох цогцолборын эргэн тойрны газруудыг түр хугацаанд хаахаар болжээ. Мөн өдөр 10-16 цагийн хооронд гол танхимын ойролцоох байранд иргэд цэцэг өргөх ёслол болох юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.