АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчилж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гарагийн 10:20 цагт Кёнгидо дахь АНУ-ын цэргийн баазад хүрч очсон байна. Ийнхүү дөрвөн жил зургаан сарын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм. К.Харрис пүрэв гарагийн өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын “инфляцийг бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.

АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах үеэрээ “инфляцийг бууруулах тухай хууль”-ын талаарх Өмнөд Солонгосын санаа зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ.

К.Харрис БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр солонгосын хооронд орших Пан Мүн Жом-д зочилж, пүрэв гарагийн орой БНХАУ-ыг зорино.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.