Цэцэрлэгийн бүртгэлээ баталгаажуулаагүй 12,217 хүүхдийн гэрээг цуцална
Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаар БШУЯ-наас мэдээлэл өглөө. 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн зарим үр дүнг танилцуулбал,
- Нэгдүгээр шатны цэцэрлэгт хуваарилагдаад бүртгэлээ цуцлуулсан 16,196
- Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12, 217
- Нэгдүгээр шатны хуваариа цуцлуулж, хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлд дахин хүсэлт илгээсэн 3,979 хүүхэд байгаа аж.
БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг албан ёсоор баталгаажуулах сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 29, 30-нд эцэг эхчүүдийн гар утсанд мессэж очих юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар шатны цэцэрлэгийн баталгаажуулалт, хуваарилалтын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ажлыг есдүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан.
Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд есдүгээр сарын 30-н гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг хэлсэн юм.
Цахим бүртгэлийн хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлсэн. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учраас 2,263 хүүхэд хувийн цэцэрлэгт оржээ. Эдгээр 2,000 гаруй хүүхдэд тухайн бүртгэгдсэн цэцэрлэгийн баталгаажилт хийгдсэн талаар мессэж өнөөдрөөс эцэг эхчүүдийн утсанд очих юм байна. Одоогоор 7,296 хувийн цэцэрлэгийн сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна. Тиймээс хоёрдугаар шатны бүртгэл дээр аль болох төрийн өмчийн цэцэрлэгүүдийн боломж, хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж хуваарилалт хийхээр болжээ.
Сэтгэгдэл
зочин [202.179.26.74] 2022-10-03 03:07:33
Зарим хүүхэд ирэхгүй байнаа. Утсаад залгахаар явахгүй ээ гэх юм даа.
Зочин [64.119.30.83] 2022-09-30 06:47:01
Хүүхэд цэцэрлэгт оруулах гэхээр сугалаагаар сонголоо гээд хуцаад байсан эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгтээ оруулаачээ гээд бүртгэхээр 12000 хүүхэд цэцэрлэгт явдаггүй хэрэг үү.