НАТО-гийн гишүүн орнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалжээ
НАТО-гийн Төв, Зүүн Европын гишүүн есөн орны төрийн тэргүүн нар Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх ОХУ-ын оролдлогыг зэмлэн буруушаахын сацуу Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг НАТО-д уриалсан хамтарсан мэдэгдэл гаргажээ. “Бид Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж байна. Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэх ОХУ-ын оролдлогыг бид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж уг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.
Чех, Эстони, Латви, Литва, Монтенегро, Умард Македон, Польш, Румын, Словакийн төрийн тэргүүн нар мөн 2008 онд Румын улсын нийслэл Бухарест хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын Украиныг тус цэргийн эвсэлд элсүүлэхтэй холбоотой шийдвэрийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
“Бид Украиныг Оросын халдлагаас хамгаалахыг үргэлжлүүлэн дэмжиж, Оросоос эзэлсэн бүх газар нутгаасаа нэн даруй гарахыг шаардахын зэрэгцээ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа ихээхэн нэмэгдүүлэхийг бүх холбоотнууддаа уриалж байна" гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Баасан гарагт Украин НАТО-д элсэх хүсэлт гаргахаар шийдсэн байна. Тухайн өдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэхдээ, “НАТО-гийн үүд хаалга нээлттэй хэвээр байгааг” онцлоод, Европын аль ч орон тус эвсэлд нэгдэх хүсэлт гаргах эрхтэйг тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.246] 2022-10-05 04:58:12
Дэлхийгээрээ тайван дайнгүй эвтэй амьдармаар байна. Зэвсгээ больё
Зочин [66.181.161.120] 2022-10-03 13:03:26
Ukrainiig bur ustguul taarna fashistiin engiin ardiin uldeegeed zelenskii bolon tuunii nehdiig ustgaj hayh heregtei
Тооцоо яаж явагдаж байгаа вэ? Энэ мөнгө тусламж уу, зээл үү? [139.5.216.216] 2022-10-03 10:31:13
Укоайн одоогоор НАТО-ийн гишүүн биш. Тэгэхлээр яг одоо НАТО яахлэрээ Украйнд тэрбум тэрбумаар тусламж үзүүлээд байгаа юм бэ? Үүний үнийг НАТО-гийн гишүүн орнуудын иргэдийн төлсөн татвараас төлөх ем уу? Аль эсхүл НАТО нь дайны үед Украйнд зэвсэг зарж борлуулчихаад, түүний үнийг Украйнаар дараагийн 40-50 жилд нэхэмжлэн төлүүлэх юм уу???
Манагтаад байгаарай. [139.5.216.216] 2022-10-03 15:10:33
Асуулт асуух нь мэдэмхийрсний шинж үү? Асуулт хүртэл асууж болохгүй юу? Маанаг юм уу, хаашаа юм бэ?
Зочин [202.55.188.43] 2022-10-03 13:54:59
нэх мэдэмхийрэх гэж ородхыымаа. дүп толгойнууд
зочин [103.229.123.200] 2022-10-03 07:21:04
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.