Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд төгрөг болов
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 2.2 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 557.3 (33.7 хувь) тэрбум, нийт зарлага 2.2 их наяд төгрөг болж, 511.6 (30.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 922.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 267.3 (40.8 хувь) тэрбум, нийт зарлага 1.3 их наяд төгрөг болж, 527.1 (71.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 506.9 (73.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл
zochin [103.10.22.226] 2022-10-04 02:35:17
muu shulaachid gants sar tuluhgui bhaar emelegt uzuuleh tsag avch chadahgui bna arail ymaa tetgeber gej urubdumuur