Украиныг НАТО-д элсэхийг гишүүн есөн орон уриалав

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын эрх баригчид Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэх арга хэмжээг Кремлийн ордонд баасан гарагт зохион байгуулсан.Үүний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский улс орноо НАТО-д яаралтай гишүүнээр элсүүлэх хүсэлт гаргаснаа мэдэгдсэн юм. Тэгвэл НАТО-гийн гишүүн есөн улсын төрийн тэргүүн нар ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Украин улсыг тус байгууллагад элсүүлэхийг уриалжээ.

АНУ-ын тэргүүлдэг Умард Атлантын гэрээний байгууллага нь 30 гишүүн оронтой. Шинэ гишүүн нэмж элсүүлэх бол бүх 30 гишүүн орон 100 хувь дэмжих ёстой байдаг. Мөн газар нутаг дээр нь дайн үргэлжилж байгаа орныг гишүүнээр элсүүлэх нь нэлээд төвөгтэй асуудал юм.

Чех, Эстони, Латви, Литва, Умард Македон, Монтенегро, Польш, Румын, Словак улсуудын хамтарсан мэдэгдэлд “Бид Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг дэмжиж, эзлэгдсэн бүх газар нутгаас нь цэргээ гаргахыг Оросын талаас шаардаж, Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламж дэмжлэгээ эрс нэмэгдүүлэхийг холбоотнууддаа уриалж байна” гэв.

Оросын арми Украины газар нутагт халдан довтолсны дараа Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм. НАТО-гийн ихэнх гишүүн орон дээрх хоёр улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн шийдвэрээ гаргаад байна.


Сэтгэгдэл

Mankurt boolnuudaa [66.181.160.59] 2022-10-05 12:14:16

Uhernuud muuruhoosoo umno tolgoigoo ajiluul als baigaa ornuud tom jijig bainuu bidend padgui harin 2 hurshoosoo bolgoomjil 8r bogdhaan tulugtee nuher daisnaa tanihgui ue irne gesen ter tsag irsen bna

Монгол [46.114.144.178] 2022-10-05 04:10:12

Дандаа нөлөө багатай жул орнууд байна до. Нөгөө хэд нь учир мэдэх учир нилээн бодолтой л хөдлөх байх. Хэрэв 100 % дэмжлэг аваад НАТО д орвол Орос зүгээр суухгүй л байх

Зочин [66.181.182.79] 2022-10-04 08:36:45

ҮҮНИЙГ ДЭМЖЭХ НЬ ДЭЛХИЙГ ЦӨМИЙН ДАЙНД ХҮРГЭХ ТЭНЭГ ҮҮЛДЭЛ

зочин [103.229.121.4] 2022-10-04 06:22:50

Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Бурханыг битгий оролд. [139.5.216.216] 2022-10-04 09:04:32

Бүх хүн Бурханы дор явдаг. Үүний дотор оросууд, белорусууд, ОХУ-ын 100 гаруй үндэстэн ястнууд.

Хогийн юмнууд хогийнх л байх юмдаа. [139.5.216.216] 2022-10-04 02:27:21

Дагнан доройдуу, НАТО-д хамгийн сүүлд орсон, өөрийн гэсэн өөдтэй армигүй улсууд л байна ш дээ. Тэгээд Дэлхийн 2-р дайны үед Нацист Германы талд болельщиглон германуудад цэргээ нийлүүлж, зэр зэвсэг үйлдвэрлэж өгч, Германы концлагеруудийг нь чөлөөт ажилтнуудаар хангаж өгч байсан улсууд байх шив дээ. Шаал хогийн юм!

Зочин [103.229.121.4] 2022-10-04 06:22:14

Хуучин социалист орнууд


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.