Японы үйлдвэрлэгчид цар тахлын “шок”-ноосоо гарч чадсангүй
Дэлхийн гуравдагч том эдийн засагтай орон гэгддэг Япон улсын үйлдвэрлэгчдийн ашиг орлого долдугаар сараас есдүгээр сарын хооронд буюу гурван улирал дараалан буурчээ. Энэ нь зардал нэмэгдэж, иений ханш огцом суларсан болон цар тахлын хязгаарлалттай холбоотой хэмээн тус улсын Төв банкнаас гаргасан судалгаанд дурдсан байна. Үйлчилгээний салбарын жижиглэн худалдаачид гурван сарын өмнөөс үйл ажиллагаагаа эрчимтэй сэргээж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьсон ч түүхий эдийн үнэ хэд дахин нэмэгдэж, иений ханш суларснаас иргэдийн амьдрах өртөг нэмэгдсэний улмаас таамаглаж байсан үр дүндээ хүрсэнгүй.
Тус улсын үндэсний мөнгөн дэвсгэрт болох иенийн ам.доллартай харьцах ханш сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Энэ нь хүнс, эрчим хүчний импортын өртөгийг нэмэгдүүлж, иргэд, жижиглэн худалдаачдад хүндээр нөлөөлөөд байгаа юм.
Сэтгэгдэл