ШУУРХАЙ: Хойд Солонгосоос Япон Улс руу баллистик пуужин харвалаа
Хойд Солонгосоос Япон Улс руу баллистик пуужин харвалаа. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд тайван байсан нөхцөл байдлыг өөрчлөв.
NHK сувгийн мэдээлснээр, пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан байна. Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байжээ. Пуужин ердийн баллистик пуужингийн траекторын дагуу ниссэнийг эх сурвалж онцолсон байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ, Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь туйлын жигшим үйлдэл бөгөөд бид хүчтэй эсэргүүцэх болно хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр өглөөнөөс Хоккайда арал дахь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийж байна. БНАСАУ-ын пуужингийн туршилтын улмаас Аоморид өндөр хурдны "шинкансен" галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна.
БНАСАУ хамгийн сүүлд 2017 онд Япон Улс руу пуужин харваж байжээ. Энэ нь Япон Улс руу харвасан 7 дахь пуужин аж.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.126] 2022-10-05 02:54:43
Ану япон ө. Солонгос 3 хойд солонгосынихажууд очоод цэргийн сургууль хийж байгаа учраас харвасан. Мэдээгээ зөв бичэээрэй.
Иргэн [59.153.86.14] 2022-10-04 10:29:48
Ер нь эх орон ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг цаагуураа хэлээд бгаа биш үү энэ хөөрхий пагдгар эх орныхоо газар шорооноос харийнханд өгч өөрөө хага баяжья гэж бодож байсангүй нь тун их талархууштай толгой маш сайн ажилладаг бх да хөөрхий
Л БАР [192.82.91.62] 2022-10-04 03:19:09
ГАДААД МЭДЭЭ ХАРААЧ. ЯГ ЯПОН РУУ ХАРВААГҮЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ
ЯПОН СОЛОНГОС [202.179.25.4] 2022-10-04 03:00:52
ЗАА ДА .. ЯПОНЧУУДЫН ХЯДЛАГЫН ҮЕД СОЛОНГОСЧУУДЫГ АЙМШИГТАЙ ХЯДАЖ ХҮЧИРИЙЛСЭНИЙ ГОР ДӨӨ.. . ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ХАА НЭГ ГАЗАР ЯМАР НЭГ БАЙДЛААР НҮГЛИЙН ТӨЛӨӨС ГАРНА ... ТУХАЙ НЦАГ ҮЕДЭЭ АРГАЦААГААД ӨНГӨРСӨН Ч ХОЙД ҮЕД НЬ ТУСНАА Л ГЭДЭГ... ЖАМ БИЙ
Зочин [203.91.115.55] 2022-10-05 05:04:26
Тийм шүү яг үнэ
Зочин [203.17.23.197] 2022-10-04 02:40:45
Японууд чацага алдаж бөөн юм болжээ. Хэрвээ газар нутгийг нь онилж харвасан бол хамгаалах арга хэмжээ авч чадахгүй сүрэх юм байна гэдгээ сайн ойлгосон байна.
Зочин [202.21.114.139] 2022-10-04 02:30:19
пагдгар пацаан тоохгүй болохоор пуужингийнхаа чингэлэлийг өөрчлөж байхгүй юу