Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгав
Ираны дээд удирдагч Али Хаменеи Иранд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд АНУ, Израилыг буруутгажээ. "Эмх замбараагүй байдал, аюулгүй байдлын асуудал бий болгох нь АНУ болон Сионист (Израилын) дэглэмийн төсөл юм. Хилийн чанадаас ирсэн Ираны урвагчид ч энэ төсөлд оролцож байна" гэж Хаменеи хэлснийг “Tasnim” агентлаг эш татан мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, барууны гүрнүүд дэглэмийг эсэргүүцэгчдийн гараар Иран улсыг хагалан буталгахыг эрмэлзэж байгаа аж. Ираны эсрэг хүчнүүд Исламын Бүгд Найрамдах Улс дотор “тавдугаар цувааг” үйл ажиллагаанд оруулж, эмх замбараагүй байдал өдөөхийг оролдож байна гэж Али Хаменеи хэлжээ.
Дэлхийн II дайны үед улс орнуудыг эзлэхэд Германы цэргүүдэд тусалдаг байсан, тухайн орон дахь нацистын тагнуулуудыг “тавдугаар цуваа” гэж нэрлэдэг байжээ. Хижаб буюу толгойн алчуурыг зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар Ёс зүйн цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан 22 настай Махса Амини бүсгүйн үхэлд цагдаа, төр засгийг буруутгасан томоохон жагсаал Иранд есдүгээр сарын 17-ноос хойш үргэлжилж байгаа юм. Махса Амини есдүгээр 13-нд баривчлагдаж, есдүгээр сарын 16-нд эмнэлэгт нас баржээ.
Түүнийг нас барсны дараа Ираны хэдэн арван хотын иргэд гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Есдүгээр сарын 24-нөөс хойш төрийн телевизээр нь гарсан мэдээгээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр 41 хүн амиа алдсан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.166] 2022-10-04 14:14:54
Энэ эмэгтэйг амиа алдсан явдалд харамсаж байгаа ч хэрэв ийм үйлдэл хийгээгүй байсхн бол өдийд амьд л байх байсан гэж харамсаж байна иймд бусдын хэрэгт хошуу дурэх нь тийм ч зөв зүйлийн нэг өиш хэмээн үзэж байна л даа харамсалтай хэрэг болсон байна
Зочин [202.179.24.166] 2022-10-04 14:09:22
Ер нь хүмүүсийн дотоод хэрэгт оролцох нь нэг их зөв зүйл биш эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үг бий энэ улсад ямар ёс жаягтай байна түүгээр нь үлдээсэн нь дээр тухайн улс олон жил энэ ёс жаягийг эрхэмлэж ирсэн болтүүгээр нь үлдээсэн нь дээр нэг учир шалтгаантай л байгаа жишээ нь манай ёс жаягт эмэгтэй хүнийг нүцгэн гараа гаргаж хувцаслахыг хорьсон байдаг эмэгтэй хүний нүцгэн биеийгэр хүн хараад дур хүслийг нь өдөөдөг гэж үздэг байж магадгүй түүнтэй ижил утга агуулдаг ч байж магад