Парист иран эмэгтэйчүүдийг дэмжих жагсаал боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Цагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсан Иран эмэгтэйн хэргийг дэлхий нийтээр цочирдон хүлээж авсан. Энэ хэргийн дараа Иранд олон нийт эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн. Тэгвэл одоо дэлхийн бусад улсууд ч мөн эсэргүүцлийн жагсаал цуглаанд нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал, Ням гарагт Парис хотноо олон мянган хүн цугларч цагдаад хоригдож байхдаа амь нас нь эрсэдсэн эмэгтэйн хэргийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр хэд хэдэн эмэгтэй үсээ тайрч дээш шидэн эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эсэргүүцэгчид Парисын зүүн хэсэг рүү чиглэн жагссан бөгөөд тэдний дунд Иран гаралтай эмэгтэйчүүд, Францын феминист бүлгүүд болон тэргүүлэх улс төрчид ч байсан гэж олон улсын хэвлэлүүд онцоллоо.

Тэд “Эмэгтэй хүн, амьдрал, эрх чөлөө” хэмээн хашгирч бороотой цаг агаарыг тоолгүй хэдэн мянгаараа цугларчээ. Зарим лоозон дээр "Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөө" "Заавал хижаб өмсөхийг зогсоо" эсвэл зүгээр л нас барсан залуу эмэгтэйн нэрийг гэж бичсэн байжээ.

Энэ нь Францад Ираны жагсагчдыг дэмжсэн хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал хийснээс хамгийн сүүлийнх нь бөгөөд хамгийн том нь байлаа гэж хэвлэлүүд мэдээлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.