Японы засгийн газар Украинд элчин сайдын яамаа дахин нээхээ мэдэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Япон улс ОХУ, Украины мөргөлдөөний улмаас энэ оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хаагаад байсан Киев дэх элчин сайдын яамаа /ЭСЯ/ дахин нээхээр болсноо лхагва гарагт зарлав. Тус улсын Засгийн газар В.Зеленскийн Засгийн газартай ойр дотно харилцаагаа хадгалахын тулд Киев дэх ЭСЯ-аа аль болох богино хугацаанд дахин нээхийг эрмэлзсээр ирсэн хэмээн мэдэгджээ. Мөн эрх баригчдын зүгээс ЭСЯ-ны ажилтнуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болсон хэмээн дүгнэсэн байна.

“Долоогийн бүлэг”-т багтдаг бусад зургаан улсын хувьд Киев дэх ЭСЯ-ны үйл ажиллагаагаа дөрөв, тавдугаар саруудад сэргээжээ.

Японы Засгийн газар Украин дахь ЭСЯ-аараа дамжуулан “Долоогийн бүлэг”-ийн бусад гишүүдтэй ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, Украины сэргээн босголтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.