ЕХ Оросын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг баталжээ

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг пүрэв гарагт баталлаа. “Украины эсрэг түрэмгий үйлдэл хийж байгаатай нь холбогдуулан ЕХ-ны Зөвлөл ОХУ-ын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг баталсанд Европын Комисс талархаж байна. Энэхүү багцыг олон улсын түншүүдтэй нягт уялдуулан тохиролцсон бөгөөд Украины эсрэг өдөөсөн ОХУ-ын хууль бус дайн, хурцадмал байдлын хариу арга хэмжээ юм" гэж Европын Комисс мэдэгджээ. Найм дахь багц хориг арга хэмжээнд 7 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүний импортод хориг тавьж, экспортыг хязгаарлах талаар тусгасан байна.

Энэхүү алхмууд нь Кремлийн цэрэг-аж үйлдвэрийн гол цогцолборууд, технологиудад илүү хүчтэй цохилт өгөх, Оросын эдийн засгийг Европын үйлчилгээ, туршлагаас улам бүр холдуулах зорилготой юм.

Багц хориг арга хэмжээ нь мөн “G7”-гийн баримт бичигт тусгагдсаны дагуу ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг нэвтрүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс суурийг тавьсан гэж мэдэгдэлд дурджээ. Үүнээс гадна, ЕХ "Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс" гэгдэх улсууд болон Украины Херсон, Запорожье мужуудад "бүх нийтийн санал асуулгыг" зохион байгуулахад шууд оролцсон хувь хүн, хуулийн этгээдэд нэмж хориг арга хэмжээ авч байна. ОХУ-ын цэрэг, аж үйлдвэр, технологийн бараа бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг хязгаарлах, түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа хөгжүүлэх чадварыг нь бууруулахад чиглэсэн экспортын нэмэлт хязгаарлалтыг нэвтрүүлжээ.

Хориг арга хэмжээний багцад коксжих нүүрс (Оросын аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд ашигладаг), зарим электрон эд анги (зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг), нисэхийн салбарт ашигладаг техникийн бүтээгдэхүүн, түүнчлэн зарим химийн бодисын экспортыг хориглох зэрэг арга хэмжээ багтсан байна.

ОХУ-ын эсрэг ээлжит багц хориг нь Украины нутгийг хууль бусаар өөртөө нэгтгэсний хариуд авч буй арга хэмжээ юм. “Бид Оросын цэргийн эдийн засагт илүү хүчтэй цохилт өгч байна. Украины газар нутгийг хууль бусаар нэгтгэсэнд буруутай хүмүүсийг бид цөхөөж байна. ЕХ Украинд хэдий хэмжээгээр шаардагдана төдий хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ” гэж ЕХ-ны дипломатчдын тэргүүн Жозеп Боррель ээлжит багц хориг арга хэмжээг баталсантай холбогдуулан мэдэгджээ.


Сэтгэгдэл

Горбачёв ЗХУ ыг задалсаны хариу л байхдаа.. [103.229.120.29] 2022-10-10 00:34:36

Өөрчлөн байгуулалтын өшөөөгөө Орос авч байгаа юм шиг л санагдаад байгаа юм даа.

Зочин [192.82.87.96] 2022-10-09 09:04:53

Монгол оркуудад ямар хамаа байнаа,Сэтгэгдэл бичцэн ч байх шиг

зочин [202.131.229.246] 2022-10-09 06:22:09

ЁХ энэ өвлийг даваад гарна орос харин тэнэг өвгөдөөсөө салахгүй бол энэ улс орон улсын зууш болох нь дамжиггүй

Зочин [103.57.94.93] 2022-10-09 07:29:47

Монголчууд хоёр хөршийнхөө эсрэг солиорч байж баруун европ шиг байдалд бүү орчоорой. Энэ хоёр оронтой бид баруун шиг бүх харилцаа холбоогоо таслаж дайсагнаад ер нь амьдрах уу.Ардчилагч гэх энэ хулгайч луйварчид биднийг яг ийм байдалд л оруулах гэж зүтгэж байна.

Зочин [103.57.94.93] 2022-10-09 07:17:23

Оросууд баруунтай харилцаа холбоогоо үндсэндээ тасалсан Тийшээ хэн ч явахаа байсан. Евро доллорын хэрэгцээ багассан. Тэд бие биенээ атаат дайсан гэж үзэх болсон Ийм нөхцөлд хоригийн ач холбогдол байдаг юм уу. Баруун европ ОХУ-ад хориг тавьж хямд түүхий эд, байгалийн хий нефт,нүүрс зэргийг ойроос авахаа байснаар өөрсдөө илүү хохирч байна.Үйлдвэрүүд нь зогсож дампуурч бусад орон рүү нүүж эхлэв Гэтэл Оросын газпром энэ оны эхний хагас жилд өнгөрсөн 2 жилийнхээс илүү цэвэр ашиг олжээ.

Зочин [202.179.25.236] 2022-10-08 07:50:35

Хориг тавих дуртай улс юмаа ЕХ гэгч дараа нь ямар хориг тавих болдоо украйн урд нь Оросын нэг республик байсныг нь ямар амархан мартаад өөрсдийнхөө хамгаалалтыг авах ёстой улсын тоонд оруулчих юмаа энэ дайнд Орос буруутай иймд Оросын газар нутгийг хураан авна гэдэг хууль тогтоол гарчихгүй болч яахав энэ байдлаараа магадгүй л юм байна бид нар ийм бага газар нутагтай байхад Орос яараараа ганцаараа ийм том газар нутагтай байдаг юм гээд шүлс ам нь савирдаг байхдаа зайлуул нойр нь хүрдэггүй ч юм билэв үү

Зочин [64.119.17.109] 2022-10-08 03:41:45

Ёстойдоо юу сайхан дур сайхан

Б,Ц [139.5.219.173] 2022-10-08 03:40:56

БАРУУНЫ ЭНЭ ШИЙДВЭР БУРУУ ИЙМ СӨРӨГ ШИЙДВЭР ОРОСЫГ УЛАМ БҮР ШАХАМДУУЛАЖ ЦӨМИЙН АЮУЛД ХҮН ТӨРЛӨГТӨНИЙГ ХҮРГЭХ АЮУЛТАЙ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ АСУУДАЛЫГ ЭВ ҮҮГЭЭР ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ЦӨМИЙН ДАЙНД ЯЛАГЧ ГЭЖ БАЙДАГҮЙ ХҮН ТӨРЛӨГТӨН НИЙТЭЭР ХОХИРДОГ ДЭЛХИЙГ ХУВААЖ ЗАЛГАХ ГЭСЭН ОЛГИРОХ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРААС БИ БОЛСОН ШИНЭ ХӨРӨНГӨТӨН БАРУУНЫ ХУЛГАЙЧ ШУНАЛТАН НАРЫН ӨВ ЗАЛГАМЖАЛСАН ХУУЧИН ХӨРӨНГӨТӨН НАРЫН ДЭЛХИЙН БАЯЛАГЫГ ЗАЛГАХ ГЭСЭН ХОРОН МУУ САНААНЫ ЗОЛИОС НЬ ЯМАРЧ УЛСЫН АРД ҮМЭН БОЛОЖ АМЬ НАСААРААН ХОХИРЧ БАЙНА ҮҮНИЙГ УЛС БҮРИЙН ЖИРИЙН ИРГЭД ХАА ХААНААН ОЙЛГОХ ЁСТОЙ БОЛЖЭЭ

Зочин [202.9.46.30] 2022-10-07 23:52:48

Европчууд яахав нэг өвлийг тарчигхан ч гэсэн аргалаад давчих байх. Харин оросын ард түмэн дайны хэнээтэй төрийн хэдэн дээрэмчидээсээ болоод цаашидаа маш хүнд байдал орчихлоо. АМЕРИК-ЕВРОПЫХОН ЭНЭ АЙМШИГТАЙ ХОРИГОО ЗОГСООХГҮЙ ОРОСЫГ НЭГ МӨСӨН СӨХРҮҮЛЭХ Л БАЙХ .

Зочин [64.119.18.90] 2022-10-07 13:19:00

Европчууд энэ өвөл бүгд хөлдөөд үхэцэгээх нь дутаж гэнэ дээ. Одоо яая гэхэв.Юу сайхан дур сайхан...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.