БНАСАУ Японы дээгүүр шинэ пуужин харвасан гэдгээ мэдэгджээ
БНАСАУ 10 дугаар сарын 4-ний өдөр Японы бүлэг арлуудын дээгүүр “газар-газар ангиллын дунд зайн тусгалт шинэ баллистик пуужин”-г есдүгээр сарын сүүлээс явуулсан цэргийн сургуулийнхаа хүрээнд харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлжээ. “Өнгөрсөн мягмар гарагт шинэ пуужинг “дайснууддаа анхааруулга өгөх” зорилгоор явуулсан сургуулилалтын хүрээнд харвасан” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. Ингэхдээ саяхан Солонгосын хойгийн ойролцоо АНУ, БНСУ-ын хийсэн цэргийн сургуулилалтын талаар дурдсан бололтой байна.
"БНАСАУ-ын есдүгээр сарын 25-нд эхэлсэн цэргийн сургуулилалтыг тактикийн цөмийн зэвсгийн ажиллагаа хариуцсан ангиуд явуулсан" гэж “KCNA” мэдээлжээ. Пёньян ням гаргийн өглөө буюу сургуулилалтын сүүлийн өдөр Япон тэнгис рүү баллистик пуужин дахин туршилтаар харвасны дараа тус агентлаг ийнхүү мэдээлсэн байна.
Эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөл өнгөрсөн мягмар гарагт “илүү хүчтэй, тодорхой анхааруулгыг дайснууддаа өгөхөөр шийдвэрлэж”, Номхон далайн чиглэлд дунд зайн тусгалт шинэ баллистик пуужин харвасан нь ойролцоогоор 4500 км зайд нисжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ зэрэг орнуудыг улс орныхоо дайснууд гэж үзэн яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаагийн зэрэгцээ “бидэнд цэргийн аюул занал учруулж байхад яриа хэлэлцээ хийх” шаардлагагүй гэж үзэж байгааг “KCNA” агентлаг уламжилсан байна.
БНАСАУ-ын баллистик пуужин сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Японы бүлэг арлуудын дээгүүр ниссэн тохиолдол энэ болсон бөгөөд пуужингийн хувьд Пёньяны урьд өмнө нь харваж байсан пуужингуудаас хамгийн хол зайг туулсан гэж Японы Засгийн газар мэдээлжээ.
Есдүгээр сарын сүүлээс хойш БНАСАУ пуужингийн туршилтыг урьд хожид үзэгдээгүй олноор явуулах болоод байна. Энэ он гарсаар БНАСАУ баллистик пуужинг удаа дараа харвасаар байгаа бөгөөд Пёньяныг цөмийн долоо дахь удаагийн, 2017 оны есдүгээр сараас хойших анхны туршилтаа явуулж магадгүй гэх таамаглал гараад байна.
Сэтгэгдэл
Зочин [139.5.219.54] 2022-10-10 10:48:27
ДЭЛХИЙД ГАНЦААРААН Э.В ХАМТЫН НИЙГЭМ БА НИЙТИЙН ӨМЧӨТ НИЙГЭМД ҮЛДСЭН ОРОН ҮЗЭЛ БОДОЛ ӨӨРИЙН УЛСЫН ОРШОН ТОГТОГТНОХ БАЙДЛААН ХАМГААЛАХ ХАМГИЙГ САЙН АРГЫГ ОЛОХ ГЭЖ ЗҮТГЭХ НЬ БУРУУ БИШ ЯМАР БУСДЫН ГАЗАР НУТАГЫГ ТҮРЭМГИЙЛИЙ ГЭСЭН БИШ ЗӨВХӨН БУСАД УЛСЫН САВАРААС УЛСААН ХАМГААЛАХ ГЭЖ БАЙНА ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ОРОН ДЭДХИЙД ОЛОНБАЙНА БУСДАД БАЙЖ БОЛООД БАЙХАД ХОЙДУУДАД БАЙЖ БОЛХГҮЙ ГЭДЭГ БОЛ ТҮРЭМИЙ ДЭЭРЭЛХҮҮ ҮЗЭЛ ХЭРВЭЭ ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ХУРААВАЛ БҮХ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ УЛС ЦӨМ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
ард [202.9.46.88] 2022-10-10 04:49:44
энэ хогиин бүдүүн гахайг ядуусан устгаасай