Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар өнөөдөр Ташкентын татамид хүчээ сорино
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, 70 кг-д Ц.Энхчимэг нар хүчээ сорино.
Монголын шигшээ багийн тамирчин Г.Алтанбагана /27 нас/ эхний тойрогтоо Египетийн Али Хазем /28 нас/-тай таарчээ. Тэд 2019 оны Парисын Их Дуулгад 1/16-д таарч, Г.Алтанбагана ялж байсан юм. Энэ удаа түүнийг ялбал дараагийн учраа Киргизстаны 20 настай залуу бөх Анарбек Ишенбаевтай барилдана.
Харин Ц.Энхчимэгийн /21 нас/ хувьд эхний тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд дараагийн даваанд Парис /2021/, Будапешт /2022/-ын Их дуулгын аварга Японы жүдоч Саки Нийзое /26 нас/, Венесуэлийн жүдоч Элвисмар Родригуез /25 нас/, нарын хэн ялсантай хүчээ сорино.
Сэтгэгдэл