Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй

Aдмин / Боловсрол

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Хүүхдүүд сурч боловсрол эзэмшихээс гадна чанартай хоол хүнсээр хангагдсан байх ёстой. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2100 төгрөг, сургуулийн хүүхдийн үдийн хоол 1500 төгрөг, дотуур байрны хүүхдийн 3475 төгрөг байна. Ийм зардлаар хүүхэд өдрийн хүнсний илчлэгээ авч чадах уу?” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

Үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуучин цэцэрлэгийн хоолны мөнгийг төр эцэг эхчүүдтэй хамтран даадаг байсан, саяхныг хүртэл. Халамжийн бодлого хавтгайрснаас үүдэлтэй хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь даадаг тогтолцоо руу орсон. Цаашид 100 хувь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй.

Энэ хэлбэр нь төрд асар их ачаалал авчирна. Асуудал нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхэд өдөрт авах илчлэгээ өнөөдрийн тарифаар авч чадаж байна уу? Өнөөдрийн тарифаар хүүхэд өдөрт авах хоолны илчлэгийн 50 хүрэхгүй хувийг л авч байна. Хоол өгч байгаа нь сайн ч дахиад хагас өлсгөлөн байдалтай байлгах асуудал дээр ямар шийдэл гаргах вэ? гэх асуулт анхаарал татаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.85] 2022-10-11 12:35:19

20 жилийн өмнө гурван хүүхэд зэрэг цэцэрлэгт явдаг байлаа .хоолны мөнгөө өгдөг мөн цэцэрлэгээс зохиогддог бүхэнд хандив өгөөд болоод л байсан юм даа .хөдөөний хүмүүсийн дийлэнх нь хотод орж ирсэн тэд байгалаасаа үнэ өртөг үгүй юм түлхүү хэрэглээд дадчихсан болхоор бүхнийг улс даах ёстой гэсэн үзэл давамгай байдаг байх . уг нь хүүхдийн хоолны мөнгөний талыг нь эцэг эхчүүд өөрсдөө даах нь зөв .томчууд архи тамхинд өчнөөн мөнгө зарж байгаа .

Зочин [202.21.126.30] 2022-10-11 10:31:19

20-иод жилийн өмнө бид хүүхдийнхээ хоолны мөнгө гэж төлдөг л байсан даа. Популист улс төрчид л санаачилж, төр 100% даадаг болсон. Тэр нь эцэстээ төсөвт дарамт болж байгаа. Хүүхдийнхээ хоолны мөнгийг эцэг эхчүүд талыг нь төлөхөд татгалзах хүн байхгүй дээ

зочин [202.179.27.136] 2022-10-11 04:42:25

Боломжоороо хүүхдэд амт сайтай хоол өгч л байгаа шүү.Нарийн жимс, өдөр бүр сүү, тараг өгч чадахгүй ч ямар ч байсан 1,2 хоол, шүүс ундаа, боов талх бол хүүхэд дажгүй иддэг шүү. энэ цаг үед огт оргүй хоосон байхгүй байгаа. Ээцг эхээс мөнгө авах тиймхэн дээ өгөхгүй алга болно, хойш нь сунгана. урд нь их л хэцүү байсан даа, багш нар төлж хохироод. Яг ярьдаг шигээ хүмүүс 50 хувь л байх. Хүүхдийн хоолыг 2-3 нас, 4-5 насаар ангилж ч хийж байгаа, тогооч нар маань хичээж ажиллаж байгаа. үнэ нэмэгдвэл бүүр ч сайн илүү олон төрлийн хоол өгнө. Хэт туйлшралгүй мэдэмхийрэхгүй тухайн салбарт цэг дээр ажиллаж байгаа хүмүүстэй нь уулзаж байх хэрэгтэй дээ.

50/50% [103.229.120.29] 2022-10-11 00:06:13

tcetcerlegiin huuhdiin mungiig 100% bish gehed taliig etceg ehchuud ees gargah yostoi. ,udiin tcai hutulburiig ch gesen zogsooh yostoi

Zochin [192.82.80.100] 2022-10-10 16:05:42

Huuhdiin hoolnii mungu 50% etseg eh gargah ni zuitei zuv gej bodoj baina. Demjij baina. Hoolnii mungu neg tugrug uguhgui baij ...tsangaj ulsuj irlee gej hel am hiih yum. Halamj heterseniih...Uhamsargui zarim etseg ehchuud yum l bol surguuli tsetserleg ruu dairch, davshlah handlagatai boljee. Hoolnii mungunii 50% tuluulj hariutslaga uuruuleh heregtei...Tegeed ch yaj udriin 10 tsag tsetserleg deer baij 2100tug yum ideh ve dee...Oroi tsangaj ulsuj ochih ni argagui shuu dee.

Eej [192.82.84.184] 2022-10-10 14:57:15

Tdhoi hemjeegeer gargah yostoi

Зочин [192.82.81.115] 2022-10-10 09:08:40

Зөв эцэг эхээс хоолны мөнгийг гаргуул дээр үёд бид хоолны мөнгө өгдөг байлаа шүү

Болд [202.126.90.19] 2022-10-10 05:52:46

Энэ төр засаг чинь хэмнэх гэхээрээ л хүүхдээс эхлэх гэээд байх юм дэд сайд мэтийн хэрэгтэй хэрэггүй орон тоо өөрсдийн тасаглал хоол ундаа хэмнэж болдог юм байхдаа 78-80-90 ээд онд айхтар өлсөж хүн болцгоосон юм болвуу өсхийн өлөн өтлөхөд арилахгүй гэж юм ярихаараао л хүүхдийн мөнгө хасна хүүхдийн хоолны мөнгө хасна л гэх юм

Зочин [103.26.193.93] 2022-10-10 09:48:24

Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээсээ харамлалгүй хоолны мөнгийг төлөх хэрэгтэй шүүдэн. Төр маань хүрч ядаж байна. Баыгаагаа халамж гэж тарааж дууслаа. Төрүүлсэн бол тэжээж өсгөөч. Хүний төлөө гаргаа юу

Цэцэрлэгийн багш [66.181.188.89] 2022-10-10 05:11:25

Улсын цэцэрлэгт хүүхдэд ямар хоол өгч байгааг мэддэг хүн байхгүй ш дээ. Дотор ажилладаг бид бүр хүүхдийн хоолыг хараад яана даа, өмнөөс нь санаа зовж бна. Улсын цэцэрлэг арай л байгаа шүү. Юун илчлэг, норм ярих вэ. эцэг эхчүүдээс заавал мөнгийг нь авах хэрэгтэй. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөе гэвэл эцэг эхчүүд хариуцлага үүр: Наад олон хавтгайрсан халамжаа боль

Зочин [103.26.193.93] 2022-10-10 09:50:04

Ер нь өөрсдөө өсгөөч. Элдвиын хэрүүл хиыгээд хүүхдээ ч өсгөхгүй. Хүний төлөа амьдраа юу

Т.Цэрэндолгор [66.181.186.77] 2022-10-10 05:58:06

Зөв шүү хүүхдийн хоол гэж авах юм алга 50/50байх хэрэгтэй зүгээр л хоолны цагаар нь очоод үз дээр нь давс нь арай хэтэрхий бага болсон учир тэр жаахан материалаар хийсэн хоол нь ямарч амтгүй тааруулаад хийж болноо доо мөнгө аваад гайгүй хоол унд өгмөөр л байна хөөрхий хүүхдүүд зарим нь өлсөөд иднэ ,зарим нь идэхгүй өдөржин хоосон байж байгаад харьж байна

Зочин [202.21.105.204] 2022-10-10 04:54:02

Энэ поп хужаагаа огцруулаачээ. Худлаа попроол байна бодит болсон ажил нэг ч байхгүй. Нээх сүртэй попорч попорч баахан ажил эхлүүлсэн нөгөөдүүл нь бодит байдал дээр хэрэгжилт нойл шал худлаа бөөн бухимдал, бөөн асуудал. Огцруулаачээ энэ балай попын хаан-аа !!!!!!!!!!!

Зочин [103.26.193.93] 2022-10-10 09:50:58

Чи ч харина хужаа санаа гаргаж байнадаа

Зочин [202.55.188.42] 2022-10-10 05:10:52

Tiim shu

Зочин [66.181.161.116] 2022-10-10 04:43:23

Өөрсөддөө бинзений мөнгө гэж 500.000 томилолт хоол гээд өчнөөн мөнгө авч байгаа мөртөө хүүхэдээс хоол харамлаад байдаг....


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.