ӨНӨӨДӨР: "Хаан ордны намар-2022" музейн нээлттэй өдрүүдийн нээлтийн арга хэмжээ болно
Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ
08:00 цагт: "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан болох хавдрын толгой хүзүүний мэс заслын тусламж үйлчилгээ үүсэн хөгжсний 30-н жилийн ойд зориулсан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдэвт хурал эхэлнэ. Утас: 99063902, 91113930
11.00-16.00 цагт: "Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний хөхөнцөр вирусийн оношилгооны асуудал" сэдэвт хурал болно. Утас: 80978866
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
10:00 цагт: "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд "Хавдрын дүрс оношилгооны орчин үеийн чиг хандлага" сэдэвт салбар хуралдаан болно. Утас: 88051061
МҮЭХ-ИЙН БАЙР
10:30 цагт: “Өргөө амаржих газар”-ын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан МҮЭХ, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Өргөө амаржих газрын ажилчдын төлөөлөл хэвлэлийн баг хурал зарлалаа. Утас: 99149240, 99121309
МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Улаанбаатар төмөр зам”-тай холбоотой асуудлаар “Сауд гэйт” ХХК-иас мэдээлэл хийнэ.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Нарс модны экологийн цэвэр шахмал түлшний талаар зах зээлд нийлүүлэгч Монгол, Оросын компаниудын хамтарсан төлөөлөл мэдээлэл хийнэ. Утас: 91111467
БОГД ХААНЫ МУЗЕЙ
11:40 цагт: "Хаан ордны намар-2022" музейн нээлттэй өдрүүдийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 11-343071
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:30 цагт: "Монгол Улс дефолт зарлах уу?" сэдвээр болон сэтгүүлчдийн сонирхсон бусад асуудлаар УИХ- ын гишүүн Т. Доржханд "Зангиагүй уулзалт" зохион байгуулна. Утас: 11350002, 89017101
КИНО УРЛАГЫН ДЭЭД СУРГУУЛЬ
14:00 цагт: МУУГЗ, АЖ Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн 80 насны ойд зориулсан “Г. Жигжидсүрэн - Кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 80252872
Сэтгэгдэл