Йордан улсын ХАА салбарыг дэмжих зорилгоор зээл олгоно
Йордан улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор Дэлхийн банк 125 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Энэ тухай гэрээнд мягмар гарагт АНУ-д гарын үсэг зурсан байна. Дэлхийн банкны төлөөлөгч мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Йорданы ХАА-н салбарын байгаль, цаг уурын нөхцөлд тэсвэртэй байдлыг сайжруулах, өрсөлдөх чадвар, хүртээмжийг нэмэгдүүлэх, дунд болон урт хугацааны хүнсний аюулгүй байдлыг хангах замаар дэмжлэг үзүүлэх зорилготой гэв.
Ирэх таван жилийн хугацаанд хөдөө аж ахуйн тариалан эрхлэгч 30 мянга орчим өрхийг уур амьсгалд нийцүүлэн, усны хэмнэлттэй хөдөө аж ахуйн арга барил сургах ажлыг зээлийн хүрээнд санхүүжүүлнэ.
Тухайн зээлийн хөрөнгөөр Йорданы эмэгтэйчүүд, залуучуудыг хэрэгцээнд суурилсан сургалтад хамруулах бөгөөд 12 мянган ажлын байр бий болгоно.
Сэтгэгдэл