Хятадын ногоон хөгжилд сүүлийн 10 жилд гарсан ололт
Хятад улсын экологийн орчин сүүлийн 10 жилийн хугацаанд дараах байдлаар сайжирчээ.
Нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах чиглэлд
- Хятад улс 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгож, 2060 он гэхэд ийм хийн ялгарлыг бууруулахад аядуу бодлого баримтлах зорилт дэвшүүлээд байгаа юм.
- Хятадад сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6.5 хувьтай байсан бол эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт ойролцоогоор 3 хувьтай байжээ.
- Мөн ДНБ-д ногдох CO2-ын ялгарал 34 хувиар буурсан байна.
- Эрчим хүчний хэрэглээн дэх цэвэр эрчим хүчний эзлэх хувь 2012 онд 14.5 хувь байсан бол 2021 онд 25.5 хувьд хүрч өсжээ.
- Хятад улс нь устөрөгч, салхи, нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.
Мод тарих чиглэлд
- Хятадын ой бүхий талбайн хэмжээ 2012 онд 20.36 хувь байсан бол 2022 онд 23.04 хувьд хүрч өссөн байна.
- Хятадын шинээр ойжуулсан газар нутгийн хэмжээ дэлхийн нийт үзүүлэлтийн 25 орчим хувийг эзэлж байна.
Ус, агаарыг цэвэршүүлэх чиглэлд
- Ундны хэрэглээнд тохиромжтой буюу чанарын гурав болон түүнээс дээш түвшний ангиллын гадаргын усны эзлэх хувь 2012 онд 61.4 хувь байсан бол 2021 онд 84.9 хувьд хүрчээ.
- Харин хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хэрэглээнд ч зохисгүй буюу чанарын тав болон түүнээс доош түвшний ангиллын гадаргын усны эзлэх хувь 2012 онд 11 хувь байсан бол 2021 онд 1.2 хувьд хүрч буурсан байна.
- 2021 онд мужийн болон түүнээс дээш түвшний хотуудын агаар дахь “PM2.5” тоосонцрын дундаж агууламж 2015 оны үеийнхээс 34.5 хувиар буурчээ.
Сэтгэгдэл