НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 14 улс шинээр сонгогдов

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн мягмар гарагт болсон хуралдаанаар 14 улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгов. Ерөнхий Ассамблейн хурлын нууц санал хураалтаар Алжир, Марокко, ӨАБНУ, Судан, Бангладеш, Киргиз, Мальдив, Вьетнам, Гүрж, Румын, Чили, Коста-Рика, Бельги, Герман зэрэг 14 улс 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатай НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Женевт төвтэй Хүний эрхийн зөвлөл нь дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, дэмжих үүрэг бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.

Тус зөвлөл нь 47 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн гуравны нэг орчим хувь нь жил бүр солигдон сонгогддог тул зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс гишүүн улс нь гурван жилийн хугацаатай ажилладаг. Зөвлөлийн гишүүн улс нь нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийн суудлыг бүс нутгуудаас дараах байдлаар сонгодог байна. Үүнд:

  1. Ази, Номхон далайн орнуудаас 13
  2. Африкийн орнуудаас 13
  3. Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас 8
  4. Баруун Европ болон бусад орнуудаас 7
  5. Зүүн Европын орнуудаас 6 гишүүн улсыг тус тус сонгодог.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.