Пакистаны үерийг цаг уурын хамгийн том гамшгуудын нэг гэж тодорхойлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Пакистанд нүүрлэсэн үер энэ зуунд дэлхий дахинд тохиосон цаг уурын хамгийн том гамшгуудын нэг боллоо гэж тус улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман лхагва гарагт мэдэгджээ. Пакистанд үерийн улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 33 сая гаруй хүн байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа юм. “Аврах ажиллагааг одоогоор зогсоогоод байгаа ч дэлхийн аль ч улс оронд явуулж байгаагүй урт хугацааны тусламжийн ажиллагаа үргэлжилсээр байна” гэж Ш.Рехман мэдээлээд, 20.6 сая хүнд тусламж шаардлагатай хэвээр байгааг нэмж хэлжээ. Түүний хэлснээр, үерийн улмаас 40 тэрбум гаруй ам.долларын хохирол учирсан гэсэн Дэлхийн банкны тооцоо гараад байгаа ч бодит хохирол тооцоолж байгаагаас өндөр байгаад зогсохгүй цаашид улам нэмэгдэж болзошгүй байна.

"Ялангуяа 11 дүүрэг үерт автаж, улмаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байгаа зүүн нутгийн Синдх, баруун өмнөд нутгийн Балучистан мужид нөхцөл байдал маш хүнд байна" гэж тэрбээр ярьжээ.

Мөн 3.6 сая гаруй га талбайн ургац сүйдэж, усанд автсан нь 14.6 сая хүнийг хүнс, хөдөө аж ахуйн хямрал руу түлхэнэ гэдгийг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд хэлээд, Пакистан үерийн дараа ургацаа экспортлох байтугай хүнс импортлон авахад хүрээд байгааг онцолжээ. Ш.Рехманы хэлснээр, үерийн гамшгийн улмаас Пакистаны 15.4 сая гаруй иргэн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүмүүсийн эгнээнд шилжих төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.147] 2022-10-13 10:16:30

Талибануудыг дэмжисэн орон тэд нараасаа тусламжаа авдаа

Зочин [202.9.46.9] 2022-10-13 08:40:24

Эх дэлхий хариугаа аваасай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.