ХЯТАДЫН ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД
Энэ долоо хоногт урд хөршийн намын XX их хурал хуралдаж ерөнхий сайд нь солигдоно. Тэгвэл “Reuters” агентлаг Хятадын дараагийн ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүнээр Ван Янгийг “тодруулсан” байна.
Ван Ян нь Хятадын эдийн засгийн хүчирхэг төвүүдийн нэг Гуандун хотын Коммунист намын даргаар ажиллаж байх үедээ Си Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш бүдгэрч байсан либерал үзлийг баримталж байснаараа ялгардаг.
Ван Хонконгтой хил залгаа Гуандун мужид ажиллах хугацаандаа хүнд сурталд идэгдэн “зэвэрсэн” аж үйлдвэрийг шинэчлэх, нийгмийн интеграцийн бодлогыг дэмжих замаар эдийн засгийн өндөр ахиц дэвшил гаргасан билээ.
Тэрээр 2011 оны сүүлээр Вуканг тосгонд газар булаацалдсантай холбоотой гарсан мөргөлдөөний үеэр төр, засагт шургалсан авлигачдыг ажлаас нь халж, жагсаалын удирдагчдыг дараа хавар болох олон нийтийн сонгуульд оролцуулахыг зөвшөөрч, олон улсад нэр хүндтэй болсон нэгэн юм.
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.94] 2022-10-16 03:58:29
Эдийн засгийн асар өндөр мэдлэгтэй, Ши Жин Пиний албан бус эдийн засгийн зөвлөхийн ажлыг давхар хийж байсан хүн. Ши дарга эдийн засгийн гол гол асуудлуудаа зөвхөн Ван даргаас асуудаг байсан. Хятад улс лут Ерөнхий сайдтай болох нь дээ. Манайх ийм өндөр боловсрол, мэдлэгтэй, туршлагатай ерөнхий сайдтай болвол улс орон маань дорхноо л өндийнө дөө.