ХАНГАЙ ХҮҮГ ДАРААГИЙН ХАДБААТАР, ЦОГТБААТАР ХҮҮГ ДАРААГИЙН ТҮВШИНБАЯР БОЛГОЧИХ ВИЙ

Aдмин / Спорт

Монголчууд бөх шүтдэг ард түмэн. Бөхөөр амьсгалж, бөхөөр давлагаалж, бөхийн үүх түүхийг хэдэн өдөр ч ярьж чадна. Домог мэт яригддаг үндэсний бөхийн ханагар сайхан аварга, арслангуудаас эхлээд өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдээ ч бид дээдэлж хүндэлсээр байгаа. Харин энэ үзэл, ийм хандлага сүүлдээ хэтийдэн хавтгайрч, амжилт гаргасан бүхнийг амьдралгүй болгож байгааг анзаарч анхаарсан нь хэд бол.

Өнөө жил Оргихын Хангай гэдэг бөх хавтай сайхан барилдан улсын баяр наадамд түрүүлсэн. Олны хайр хүндэтгэл, хишиг буян түүнийг тойрон эргэлдэж байна. Наадмаас хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн ч Хангай хүү хөл нь газар хүрэхгүй шахам урилга заллагад дарагдаастай харагдах юм. Хаана л баяр наадам, сүрхий дориун арга хэмжээ болно шар магнаг дээлтэй тэрбээр хутагт хувилгаад аятай инээд алдан заларч явна. Тэр одоодоо бол жаргалтай сайхан явна. Хүндлэл хайранд өлгийдүүлж, хөл нь шороогүй яваа. Гэхдээ нэг юмыг мартах ёсгүй. Энэ их хүндлэл бол түүнийг сайн барилдлаа гэж, сайхан бөх боллоо гэж, олон түмнээ уран барилдаанаараа баясгаж цэнгүүллээ гэж ирж байгаа юм. Хөлсөө урсган хөдөлмөрлөж, бусдаас илүү чадварлаг байсных нь төлөөх шагнал юм. Түүнээс биш Хангай шиг бие хаатай, нүүрний баясалтай, илүү боловсролтой залуус бишгүй бий.

Өнөөдөр түүнээс илүү алдартангүй мэт сэтгэн урилга заллагад дарагдан яваа О.Хангай аварга та шар магнаг дээлээ тайлан, бэлтгэлийн хувцсаа өмсөн, биеийн тамирын зааландаа очно уу даа. Хөлс хүчээ урсган дасгал сургуулилтаа хий. Хүн хэлэхгүй бол санадаггүй гэдэг. Олны хэтийдсэн ийм хайр энгийн даруу хэнийг ч орчлонгийн оройд гарсан мэт хийрхэлд хүргэдэг талтай. Та шилдэг нь болж түрүүлсэн, шагнал, хайр халамжийг хангалттай авсан, одоо зүгээр л дараагийн ажлаа хий.

Монгол бөхөд Дагвацэрэнгийн Хадбаатар гэж сайхан аварга байв. Монголчууд түүнд хачин их хайртай байсан, өдгөө ч хайрлан дурссаар. Гэхдээ түүний ир бяртай ид гялалзаж явах насанд энэ л хөлгүй их хүндэтгэл дагасан найр наадам, архи дарс буруу зам руу хөтөлсөн түүхтэй. Наадамд хэд л бол хэд түрүүлэх ид залуу насныхаа 10-аад жилийг төмөр торны цаана өнгөрөөсөн гунигт тавилан түүнийх билээ.

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөхийн дэлхийн аварга боллоо. Бахархам сайхан явдал. Монгол Улсынхаа нэрийг жүдогийн Дагвацэрэн ертөнцөд дуурсгаж чадсан түүний амжилтад бүгд л баярлаж байна. Гэхдээ өнөө л бидний хэтийдсэн их хайр уг хүний мөн чанарыг эвдэх вий гэхээс эмээж эхэллээ. Ц.Цогтбаатарын унаж, боссон бүхий л үүх түүхийг уйлж дуулан ярьж, түүнгүйгээр амьдарч чадах билүү гэж бодогтол магтаж байна.

Олимпийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан Найдангийн Түвшинбаяраар амьсгалж байсан 2008 оны зун сайхан байсаан. Дараа нь тэрбээр Лондонгийн олимпоос мөнгөн медальтай ирсэн. Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга Н.Түвшинбаярт Монголын төр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд хамаг дээд шагналаа барьж, албан тушаал өгсөн. Бүр УИХ-д хүртэл нэрийг нь дэвшүүлж байв. Ард түмэн өнгөтэй өөдтэйгөө барьж алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлсэн. Энэ бүхэн түүний мөн чанар, хүн чанарыг бага багаар элээж алга болгосныг өнөөдөр бид харамсан харж байна. Хүндлэл хайр гэдэг зүйл хэм хэмжээндээ байх ёстой. Хүндэлж бахархаж байна гэж магтсаар байгаад өнөө хүнээ хэн ч биш болгодог хачин зулгуйдлаа нийтээрээ болих хэрэгтэй. Алдар цуутай болж мандаж яваа залуусыг зулгадан магтахын оронд ах захаа мэдэж, хэм хэмжээнээсээ давж болохгүй гэдгийг ойр байдаг аав ээж, багш нар нь, найз нөхөд, ах дүү, амраг садан нь байнга хэлж ярьж байгууштай. Тэгэхгүй бол бидний асар их магтаал сайшаал тэднийг үүлэн дээр хүртэл хөөргөн сэвж гаргачихаад, огт тулгуургүйгээр тэнд нь орхиж байна. Өндрөөс хүн илүү чанга унадаг.

Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өнөө л хөөргөн дэмжигчид нь О.Хангай, Ц.Цогтбаатар нарыг УИХ-д нэр дэвшүүлээд гүйж явахыг үгүйсгэхгүй. “Та бол Монголын баатар, таныг хүн бүр мэднэ, бүгд танд саналаа өгнө... энэ тэр” гээд яаж дэвэргэж хөөргөж байгаад дэвшүүлэхээ тэд бас мэднэ. Ийм л эргүүлэгт залуус маань битгий орчихоосой, өнгө мөнгөний энэ их хөөсрөлд хөөрөлгүйхэн шиг энгийн сайхан амьдраасай гэсэндээ үүнийг бичлээ.

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий дээ.

ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА

image


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.126.88.73] 2022-11-07 07:40:37

Одоо бөхийг тэгтлээ шүтдэг хүн цөөрсөн, ихэнх нь тоох ч үгүй, таних ч үгүй ш дээ

ИРГЭН [66.181.167.254] 2022-10-17 06:16:39

ТҮВШИНБАЯРЫГ ХЭН Ч АРХИЧИН АРААТАН БОЛГООГҮЙ. ХАДБААТАРЫГ БАС ХЭН Ч ХҮЧЭЭР БУРУУ ЮМ ХИЙЛГЭЭГҮЙ. ЭНД ХЭН Ч БУРУУГҮЙ. ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ.

ИЭИУ [66.181.167.254] 2022-10-17 06:14:12

УУДАГ, УНЖДАГ, ДАРВАЛЗДАГ УЛААН МАХАА ХҮН ӨӨРӨӨ ЗАХИРЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ХЭН Ч ХЭНИЙГ ДАРЖ БАЙГААД АРХИ ЦУТГАХГҮЙ, ХЭН Ч ХЭНИЙ УЛААН МАХЫГ ЗАХИРАХГҮЙ

Зочин [150.129.141.149] 2022-10-16 10:47:54

Хангай бол бас л хөлдүү л гар байна лээ дээ, аварга болоод анх хийлгэсэн малгайн тэмдэгийг нь хараад л ой гутсан, өөрийгөө одоо юу ч гэж бодоод байгаа юм бэ

Зочин [64.119.16.11] 2022-10-17 06:24:16

АЛЬ НЭГ ТЭМЦЭЭНЭЭС НЭГ СЭНЖТЭЙ ТЭМДЭГ АВЧИХААД Л ОРИЛЖ ХАШГИРЧ НУС НУЛИМСТАЙГАА ХОЛИЛДОДДО Л, БАЯРЛАЖ БУЙ ЮМУУ ГУНИЖ БУЙ ЮМУУ МЭДЭГДЭХГҮЙ МАШ МУУХАЙ ХАРАГДДАГ ШҮҮ МОНГОЛЫН ТАМИЧИД. ТЭР Ч БҮҮ ХЭЛ ШҮҮГЧИЙН ШЙИД ГАРААГҮЙ БАЙХАД Л ДЭВЖЭЭ ОЙРЧ ГҮЙГЭЭД Л, ГАР ХӨЛӨӨРӨӨ ДАЛЛАЖ ЧАРЛАЖ ДЭВХЦЭЭД Л, МАШ БАЛИАР ДҮР ТӨРХ ГАРАГДАГ. ЦОГТБААТАР Ч ГЭСЭН САЙ ТЭГЖ Л БАЙНА БИЛЭЭ. ДАРУУХАН БАЙ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ТЭВЧ, ЯПОН ЗЭРЭГ ОНЫ ТАМИРЧИД НЭГ БАЙТУГАЙ ХЭД ХЭДЭН УДАА ОЛИМП, ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ АВААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ МАШ ДАРУУХАН АЯТАЙ БАЙХ ЮМ. ТЭР ЖИШГЭЭС СУРАЛЦАА ЮМ ҮЗЭЭГҮЙ МОНГОЛЧУУДАА

Altan buguivchnii ezen [64.53.235.143] 2022-10-16 14:12:52

ter temdeg deer tiim asuudal bii huvi hunii huvid hun chanariin huvid mundag zaluu baina lee!

Зочин [202.21.108.182] 2022-10-16 03:17:19

Zugeer l buhchuud duuchid jujigchidee bitgii too. mash amarhan.

Зочин [202.55.188.103] 2022-10-15 10:40:42

Тм болохооргүй хүү бх Хүмүүжлээсээ л байдаг юм

СЭТГЭЛЗҮЙ 00,00 РҮҮ ДӨХНӨ [202.179.27.223] 2022-10-15 06:17:09

ӨРСӨЛДӨГЧӨӨ ХАЙРЛАХ ӨРСӨЛДӨГЧӨӨ ХҮНДЛЭХИЙГ СУРАЛЦАХААС ЭХЛЭНЭ ДЭЭ. НЭГ ЖИШЭЭ... ОЛИМП ДЭЛХИЙН ОЛОН УДААГИЙН АВРАГА ШОХО ОНЕЙГООС ... ТА ТҮРҮҮЛЧЭЭД ЯАГААД БАЯРЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ ГЭЖ АСУУЖ... НАДАД ЯЛАГСАН ОЛОН САЙХАН ЗАЛУУС ГУНИГТАЙ БАЙХАД .... ГЭЖ ХАРИУЛЖ Л ДЭЭ... ЭСРЭГЭЭР .... МАНАЙХАН ЯАГААД ОРИЛЖ БАХИРЧ, БАЯРЛАЖ ХӨӨРӨӨД ГАРАА ЗАНГИДАЖ ЧИЧРЭЭД , НУС НУЛМИСТАЙГАА ХОЛИЛДДОГ ЮМ БОЛ. ХАЖУУД НЬ ТҮҮНД ЯЛАГДСАН ЯГ ӨӨР ШИГ НЬ САЙХАН ЗАЛУУ ӨРСӨЛДӨГЧ ЗОГСЧ БАЙХАД ШҮҮ ... ТҮҮНИЙГ ХАЙРЛАДАГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ХҮНДЛЭЖ БОЛМООР ДОО...

z0chin [203.91.115.248] 2022-10-15 02:25:40

Tuwshinbayar muug dagawal mogoin horlol bolson Hort mogoi jonhuu hulgaich Battulga

Зочин [192.82.70.63] 2022-10-15 01:07:12

олны хүндлэлийг дааж амьдарч удам их амжилт ерөөе

Зочин [66.181.160.43] 2022-10-15 00:39:14

Ер нь бөх хэнд хэрэгтэй юм бэ.төрд татвар төлөхүү үгүй.бөх гэд гүйгээд бга хувь хүн танд ганц төгрөгиин ашиг орлог бхуу үгүй.түүнии оронд та өөриинхөө амьдрал үр хүүхдээл бод.тэднииг чинь цөөхн улс төрчид ах дүү найз нөхд нь л огшоодог бхгүй юу.бусад нь сэтгэлиин хөөрлөөр харанхуй даган баясдаг юм шүү.

Зочин [66.181.161.57] 2022-10-15 11:23:51

Бөх хэрэгтэй байлгүй яахав, үеээс үед дамжин ирсэн үндэсний гайхамшигт өв соёл шүү дэ, танд ч бидэнд ч оюун санааны том хөрөнгө оруулалт дархлаа болж байна

Зочин [103.26.194.145] 2022-10-14 22:00:03

Монгол хүмүүс ч ер нь аймаар шүү!!!Сайн явбал дагаж хуйлараад буруу арга зам заль руу хөтөлчинө.Муу явбал дэвсэлээд ад үзнэ.Иймэрхүү л овилгогүй хүмүүс шүү дэ.Дэндүү муж санаатай зальт аргатай.Хангай .Цогтбаатар 2 болгоомжлоход илүүдэхгүй.Манж санаа бол бгаа шүү монголчуудад

Muugii [172.58.162.131] 2022-10-14 19:25:30

Estoi zuv sanuulga Hun helehees naash oilgohgui Tsaash chichihees naash tsoorohgui…

Хэлж байх хэрэгтэй [202.126.90.131] 2022-10-14 18:25:51

Хэлж байхад илүүдэхгүй

Зочин [202.9.46.154] 2022-10-14 14:57:55

Д.Оюунтуяагийн бичсэн зүйлийг уншихад яг л амьдрал дээр тохиолддог зүйлүүдийг нэг бүрчлэн бичсэн явдал нь ҮНЭН ШҮҮ ДЭЭ. Танд их талархаж байна. Аль нутгийнх нь хамаагүй харин О.Хангай, Ц.Цогтбаатар хоёр дүүдээ энэ өгүүллэгийг уншаад нийгэмдээ зөв үлгэр дууриалал үзүүлж яваарай гэж хүсэн ерөөе.

Оспан [188.124.239.53] 2022-10-14 12:02:02

Битгий муу амлаач манай ховдын залуус даруу гэхдээ болгоомилох хэрэгтэй амьтаны хэл ам хэцүү шүү дүү нар минь сайн сайханыг хүсье

Зочин [148.60.92.227] 2022-10-14 10:33:50

Manai Hangai abraga bol eeriin botid yhaantai hymyyn chinii bodoj teereldsen emneh tenegyydiin chini uiltei teseegyi ee!!Mongolchyyd bygdeeree daraalan muu amlan yabahgyi ni ilt ee!!!

Хэн [103.10.21.250] 2022-10-14 08:31:42

Хэн болгодог гэж өөрсдөө болдог толгой дотор нь ухааны вакцин хий

baatar [183.177.97.174] 2022-10-14 08:14:56

Ухаантай залуучууд мэдэж байгаа байлгүй дэ. Харин ч алдаан дээр нь давтахгүй, сайн зүйлийг нь харах чадвартай хүмүүс гэж итгэж байна. Нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй юм

Иргэн [59.153.86.65] 2022-10-14 07:36:42

Муу амтай хулгайч вэ танай жонхуу мэтийн гарууд л дагуулж яваад эвдэнэ буруу замаар оруулна

Зочин [66.181.178.15] 2022-10-14 06:23:46

Хүн хэоэхээс нааш ухаарлаггүй Цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ

Zochin [66.181.161.125] 2022-10-14 04:58:05

Oorsdiin tolgoigui 2 uu? Uhaan ni l medne shuu dee

Зочин [66.181.176.153] 2022-10-14 04:41:11

Гайгүй байхаа. Харахад хүмүүс чинь бас нэг янз байдагдаа.

Зочин [150.129.143.207] 2022-10-14 03:19:03

зөв санаа эндээс ухаарал ав өө бүү эр


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.