Ц.Энхцэцэг: Надад “Худал” сайн нэр хэрэггүй ээ!!!
"Өргөө" амаржих газрын захирал байсан Ц.Энхцэцэг дараах тайлбарыг өгчээ. "Би эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим зөв зүйлийг дэмждэг, буруу юмыг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газарт энэ л зарчмаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна. Манай амаржих газар олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.
- Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон зүйл байдаг. Ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүй, үрээ тэврээд гэртээ гараасай гэж хүссэндээ ажилдаа хариуцлагагүй, СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН ажилчдад шаардлага тавьсан, хариуцлага тооцсон.
- АРХИ УУСАН эмчээр мэс засал хийлгэхгүй, нярай хүүхдийг үзүүлэхгүй гэж шаардлага тавьсан, зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон. Ажлын байранд архидан согтуурах, согтуугаар ирэхийг хориглосон.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаас ураг, нярай эндэх, эх хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон, зайлшгүй хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэггүй хариуцлагатай ажилтан болон дарга нарт шаардлага тавьж, хариуцлага нэхсээн.
- Харьяаллын бус гэх шалтгаанаар олон жил тулгар биетэй эхчүүдээс авдаг байсан 300 000 ТӨГРӨГИЙГ БОЛИУЛСАН.
- Нэг суудалд 10, 20 жил хоргодон суусан, ажил хийдэггүй, хов ярьдаг бугшсан хүмүүсийн олон АСУУДАЛТАЙ ТЭМЦСЭЭН.
- Амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД, түүнийг ажиллуулж буй Өргөө амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад эмч нарын орлогыг хаасан.
- Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж ТӨЛБӨР АВДАГ байдлыг зогсоосон.
- Ахмад эмч нарыг шавь бэлдэхийг даалгаж; ЗАЛУУ ЭМЧ НАРАА сурч дадлагажиж, өсөж дэвжих боломжийг бүрдүүлсэн
- Залуу эмч нараа дэмжиж тасаг бүрт сэлгэн ажиллууллаа.
- Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүрээс онол, дадлагын шалгалт авч, үечилсэн сургалт явуулж, чадахгүй юмыг нь зааж сургаж эхэлсэн.
- Эмч төвтэй байсан эмнэлгийн ажилчдад /эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд/ ижил тэгш боломж олгож, тэгш шаардлага тавьж, ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудад хариуцлага тооцсон.
- Эх, эмэгтэйчүүд, нярайг ая тухтай орчинд амаржиж үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан хамтын хүчээр ажилласан.
- Хуурамч бичиг баримт үйлдэж, ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл бичдэггүй НЭМГ, ЭМЯ зэрэг дээд шатны байгууллагаа хуурдаг зарим албаны дарга дарга нартай тэмцсээн. Цаашид ч ТЭМЦЭНЭ, ЗАСНА.
- Эмнэлгийн ажилчдын төлөө бус ажилтнуудаа турхирдаг, хагалган бутаргадаг, ажилчдын зөвшөөрөлгүйгээр, хамтын гэрээгүйгээр татвар авдаг,гишүүдийн нэрчилсэн бүртгэлгүй, хурлаа хийдэггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, сонгуульт хугацаа нь дууссан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас 4 жилд хураасан 350 сая гаруй төгрөгийн татварыг хаана, юунд зарцуулснаа тайлагнадаггүй хүнээс ТАЙЛАН НЭХСЭН.
- Өөрсдөө ажлаа хийж чадахгүй, хийж байсан ажлынх нь алдаа дутагдал илрэх болохоор өргөдөл өгч гардаг, гарсан хойноо олон жил ажиллаж байгаа байгууллага, хамт олноо гутаан ярьдаг, тэдэнтэй хамссан хүмүүсийн өмнөөс ичиж байна.
БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ. Надад хүний аманд "сайн" гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй. Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддлэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ.
Сэтгэгдэл
Иргэн [43.242.243.229] 2022-10-17 15:13:00
Эмч нар мөнгө л өгөхгүй бол дургүй байдаг нь үнэн штээ.Хуульгүй авлигачид, ёс суртахуунгүй, хүн чанаргүй гарууд
Гэрэл [192.82.82.133] 2022-10-17 07:32:59
Он цаг өнгөрч, шалгалт дуусахад энэ эмч аягүй бол зөвдөнө шүү... харж л байгаарай
Зочин [66.181.160.26] 2022-10-17 04:40:33
Энхцэцэг эмчээ та ёстой иргэдийн хүсэн зүйлээс ажлаа эхлүүлжээ,таньд баяр хүргэе цаашдын ажилд тань амжилт эрүүл энхийг хүсье. Энэ бол яг үнэн Эрүүл мэндийн салбаот бугшсан ард иргэдийг бухимдуулж байгаа ганц зүйл мөн.Тэр бэртгэчин Авлигачин дэд дарга энэ тэр гэсэн Авлигачидыг үтэр түргэн зайлуулж тэр хувийн эмнэлэг рүү нь явуулаач Энхболд сайдаа.Наад Авлигчдаас Энхцэцэг шиг тэмцэхгүй бол яаж салах юм. Энхболд чи Шудрага ёс ард түмний үгийг сонсдог л юм бол шийдвэрээ даруйхан буцааж Энхцэцэгийг буцааж ажил д нь тавь нэгч болов эмнэлэг цэвэршиг,бузар Парзитуудаас салагш дээ.Ямар төр засгийнхаа ард түмний бодлогоос ухарсан арчаагүй бодлогогүй ухамсаргүй шийдвэр гаргадаг юм бэ,болиоч дээ.Шудрага ажилласан хүнийг урамшуулах ёстой атал харинч эсрэгээр ажлаас халж,хэдэн Авлигачид хүнд сурталтай салбартаа бугшсан бузруудыг хамгаалж шийдвэр гаргасан чинь олны дургүйцлийг хүргэж байна шүү...Тэдгээр Авлигчид,хүнд сурталтанууд,шулаачдыг даруйхан халаач дээ,эмзалуус зөндөөл ажилгүй явж байнаш дээ.
Зочин [43.228.130.188] 2022-10-17 03:58:50
Хэдэн жилийн өмнө нэг хүүхэд Савлуур дээрээс унаад гараа хугалчихжээ.Гэмтэлийн эмнэлэгт очсон чинь 7 хонгийн дараа ир гэжээ. Тэр чинь бороолчихно шүүдээ. Арай гэж таних эмчээ олоод хамт очсон чинь хүүеэ та гээд шууд хэвтүүлээд маргааш нь эмчилгээ хийж хадах үйл ажилгаа хийсэн бн. Эмч нөгөө хүүхдээс харж хандах хүнээ дуудаж уулзуул гэжээ. Аав нь яаж хоосон очих вэ гээд 200 к барьж очоод эмчид нь өгч авах албатай юм шиг шууд аваад ширээнийхэ нүд рүү хийсэн гэсэн. Эмнэлгүүд ийм бгаа юмдаа. Энэ Энхцэцг эмчийн хэлээд бгаа яг үнэн шүү
Зочин [202.126.88.140] 2022-10-15 11:59:05
Өнөөдөр манай ихэнх улсын клиник эмнэлэгүүд, болон цэцэрлэгүүдын бодит үнэн төрхыг энэ хүн хурцаар шүүмжилж тэмцсэн бна., иым байдлын гол буруутан зох байгуулагч нах нь МАН тай л холбоотой, энэ намыг гаүрын хөрснөөс арчиж байж манай улсад сая ОУ ын жишиг рүү ойртоно.
Зочин [202.131.240.54] 2022-10-17 06:52:25
дээр АН ыг бас нэмээд арчих хэрэгтэй энэ 2 нам бузар булайн эх үүсвэр
Зочин [66.181.161.90] 2022-10-15 11:05:51
Үнэхээр эмсалбарт ажиллах ёстой эмч эмч бзр ийм сайхан үнэнч шудрага хүн байж гэмээн энэ авлигажсан салбарыг авлигаас ангижруулна шүү дээ буцааж ажилд нь оруул тэр олон жил авлига авсан бүүр түүнгүйгээр ажиллаж амьдарч чадахгүй болсон парзитуудыг атг өгч ажлаас халах хэрэгтэй энэ эмчид эрүүл энх аз жаргал ажлын амжилт хүсьё ийм жишээ манай улсын бүх эмннлэг бусад салбарт ч бий атг эмчийн нэр дурьдсан нөхдийг шалгаж хариуцлага тооц бусдад нь анхааруулга дохио болно
Зочин [64.119.20.96] 2022-10-15 10:53:38
Эрүүл мэндийн салбарт ийм шударга дарга зөв дарга нар үлдэх ёстой. Төрөх эмнэлэг байтугай хамгийн доод шатны өрхийн эмнэлэг хүртэл идээ бээрэндээ баригдсан байгаа.Энэ өрхийн эмнэлгийн дарга байж байгаад тэтгэвэртээ гарсан зөвлөх нэртэй хэдэн хөгшин эмч нарыг бүрмөсөн тэтгэвэрт гаргах хэрэгтэй ш дээ.Зөвлөх нэрээр ажиллаж нягтлантайгаа нийлж мөнгө идэж ууж ханадаггүй Залуу үедээ зайгаа тавьж өгөхгүй.
Зочи0н [66.181.161.90] 2022-10-15 10:23:12
Мон
Зочин [66.181.161.44] 2022-10-15 13:48:11
Шудрага зөв ажилсан мундаг боловсон хүчнээ шүүмжлээд халаад дандаа сэтгэлгүй нийгмийн шаар шавхраа торпож тэжээдгээ больмоор байна сэрээч сэргээч сайд дарга нараа
зочин [139.5.217.253] 2022-10-15 02:23:34
Цагаа олж томилогдоогүй байна аа. Үнэн ялахаа байсан. Чи ялж үз. Үйлдвэрчинг буёармаг болгож байгаа Эрдэнэбат дуугарахгүй юм уу.Хэрэг бишдэхдээ өргөдөлөө өгч гарчихаад эргээд хэл ам тарьж байгаа хүмүүсийг хувийн эмнэлэгрүү нь явуул.
Зочин [192.82.71.208] 2022-10-15 01:41:39
Тэтгэвэрт гарсан хүнийг eр нь элдэв албан тушаалд тавих дэмий байдаг шүү, дутуугийн синдром ихтэй, дутуугаа гүйцээх гээд чичрээд аймаар. Цагдаагийн албаны нэр төрийг шавартай хутгасан эмэгтэй арай л биш бна.
Irgen [64.119.20.24] 2022-10-15 01:17:27
ENKHTSETSEG DARGA SHAARDLAGA UNDURTEI KHUN SHIG BMA.ODOO CH ZUV SHAARDLAGA TAVISAN KHUN AD UZEGDDEG BOLSONDOO.GEHDEE...TSAGDAAHIIN HUN AJILD AVSAN NI SONIN YUMAA
Иргэн [192.82.74.95] 2022-10-15 09:09:55
Би Энхцэцэг эмчийг энэ албан тушаалд томилогдохдоо маш том мафийн системтэй тулалдах юм байна гэдгээ мэдээд удирдах багтаа цагдаагийн хүн авсан байх гэж ойлгосон.Ганцаараа хүн юу ч хийж чадахгүй лдээ
Зочин [199.7.158.49] 2022-10-15 00:48:49
Unen um xeleed bx shig bna da logikoor bodoxod
Зочин [66.181.177.133] 2022-10-14 17:06:53
Шаардлага тавьж ажиллах чинь зөв боловч яагаад тийм зэрлэг дарамтлагч цагдаад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүнийг хамт ажиллуулаад байсан бэ гэдэг чинь бас нэг асуудал шүү .Эргээд өөгүй алдаа гаргахгүй хүн гэж байдаггүй бас өөрий чинь алдааг хэлсэн хүнийг нохой шиг цус үзэж байж сална гээд байгаа жандаарам авгайгаар зануулаад байсан юм .Энэ байдалд яагаад тайлбар хэлэхгүй байна
Зочин [66.181.161.22] 2022-10-14 16:01:56
Иим хүиүүсииг л мөнгөтэй авилгачидаас хамгаалах хэрэгтэй
Иргэн [59.153.86.65] 2022-10-14 13:47:04
Одоо үед сайн ажилладаг сайн боловсон хүчин биш бөгс долоогч буруу гарынхан сайн нэр зүүдэг болсон цаг Соронзон захирал ч гэсэн мундаг удирдагч байсан дайрч давшилсаар байгаад унагаасан
зочин [43.228.129.40] 2022-10-14 13:19:18
Ц,Энхцэцэг эмч үнэнийг хэлж байна эмнэлгийн төсөвөөр хөлждөг дарга байна жишээ нь зүүнхараа
Ашиглаж байсан 2TB хард диск зарна.100% [202.21.111.42] 2022-10-14 12:44:00
Ашиглаж байсан 2TB хард диск зарна.100%
Зочин [188.162.254.74] 2022-10-14 11:36:11
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [192.82.83.248] 2022-10-14 10:48:15
Энэ хүн ажилдаа хариуцлагагүй ханддаг хүмүүст зөв л шаардлага тавьж байна лээ шдээ.
Зочин [66.181.160.44] 2022-10-14 10:41:04
Ийм л хүнээ дэмжих хэрэгтэй. Сайдаа.
Зочин [103.212.116.119] 2022-10-14 10:23:28
Энхцэцэг ерөнхий эмч үнэнийг илчилж эмцсэний төлөө халагдах уу?манай нийгэм ийм л бусармаг болсон байна. энэ хүнийг үргэлжлүүж ажиллуулах хэрэгтэй. шатшатанд ингэж идээ бээрийг шахсан шахаж буй хүмүүсээ дэмжихгүй алж буй нь МАН-№ын хулгайчдын үнэн нүүр царай энэдээ
зочин [66.181.166.116] 2022-10-14 10:17:22
үнхээр үнэн нүүр царайг нь хэллээ. амжилт хүсэе. Эрүүл мэндийн сайд болоорой
ЗОЧИН [192.82.80.40] 2022-10-14 10:12:25
ЕРӨНХИЙ САЙДААА Ц.ЭНХЦЭЦЭГ ШИГ ХҮН АРДАА ГЭСЭН ЭХ НЯРАЙГАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ ХҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГТЭЙ БАЙНА Ц.ЭНХЦЭЦЭГЭЭР ЭМЯ -ИЙН САЙД БОЛГОЁ .ЭНЭ ДЭЭР Ц.ЭНХЦЭЦЭГ ДАРГИЙН БИЧСЭНБҮГД ҮНЭН ШҮҮ ЕРӨНХИЙ САЙД ААА
Зочин [192.82.80.40] 2022-10-14 10:07:46
ИРГЭД, ЭХ,НЯРАЙД ИЙМ Л ҮЙЛЧИЛГЭЭ НЭН ЧУХАЛ БАЙНА ШҮҮ ЭМЯ-ны САЙД ЭНХБОЛД ООО!!!!!! ҮНЭХЭЭР ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ЭМЧ НАР ХЭНИЙГ Ч ХАЙРЛАХАА БАЙСАН НҮД НЬ МӨНГӨӨР БӨГЛӨГДСӨН ЭНХЦЭЦЭГ ДАРГА ШИГ ИЙМ Л ЛИДЕРҮҮД ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭНХБОЛД САЙДАА.БАРАГ ЭНХБОЛД САЙД ТА ЭМЯ-ны САЙД ЭНХЦЭЦЭГТ ӨГЧИХВӨЛ ЯАСЫН.
G [103.229.123.51] 2022-10-14 09:48:39
Amjilt
Зочин [103.229.123.51] 2022-10-14 09:48:21
Amjilt
зочин [202.21.117.58] 2022-10-14 09:33:19
Манай нийгмийн үнэн дүрийг шат шатандаа ингэж илчлээд ажиллаад байвал дороо л засарна даа цаашдийнхан ажилд амжилт хүсье