Крымийн гүүрний засвар ирэх оны долдугаар сард дуусна

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн амралтын өдөр болсон дэлбэрэлтийн улмаас эвдэрсэн Крымийн гүүрийг засварлах ажил ирэх оны долдугаар сард дуусна гэж ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ. Керчийн хоолойн гүүр гэгддэг 18 км урт Крымийн гүүр нь ОХУ болон Крымийн хойгийг холбосон гол гарц юм.

Энэ сарын наймны өдрийн үүрээр гүүрэн дээр явж байсан ачааны машинд дэлбэрэлт болж, гүүртэй зэрэгцэн орших төмөр замын гүүрэн дээрх шатахуун ачсан ачааны галт тэрэг дэлбэрсний улмаас авто замын зарим хэсэг нь нурсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүнийг Украины зохион байгуулсан “терроризм” гэж мэдэгдэв.

Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагын үеэрээ “Украин улс террорист халдлага үйлдэх оролдлогыг үргэлжлүүлбэл ОХУ хатуу хариу үйлдэл үзүүлнэ” гэдгийг анхааруулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.204] 2022-10-15 12:07:16

Ямарч асуудалгүй тээврийн хэрэгслүүдявж бна лээ хөлснийхөөн

Мөнхжаргал [139.5.218.244] 2022-10-15 11:40:48

Энхүүхнийг террорист халдлага ч гэх шиг. 7 сард засварлаж дуусна ч гэх шиг. Их өөдрөг байх шив дээ. Тэр үед Украйн нутаг, Украйны гүүр болчихсон байх биз.

Зочин [202.126.89.167] 2022-10-15 07:26:43

Дахиад дэлбэлнээ,,,,асуудалгүй,,,,

Зочин [139.5.219.204] 2022-10-15 12:08:19

Тэгвэл Украйн ахиад хэдэн мянга дахин илүү цохилт авна. Чадвал ахиад бай ахиад бай. Чапахгүй л дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.