Энэтхэг шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ
Энэтхэг улс өөрийн зохион бүтээсэн анхны цөмийн хөдөлгүүртэй “INS Arihant” шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулж, батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Энэхүү баллистик пуужин харвах туршилтаар хөлгийн багийн ур чадвар болон тус улсын цөмийн зэвсгийн цохилтоос урьдчилсан сэргийлэх чадавхийг нэмэгдүүлсэн гэж яамнаас хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Бенгалын буланд хийсэн туршилтаар зэвсгийн системийн ажиллагаа болон технологийн бүх үзүүлэлтүүд батлагдсан гэв. Энэтхэг улс нь Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ-ын зэрэгцээ баллистик пуужингаар зэвсэглэсэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой зургаа дахь орон болж байна гэж орон нутгийн “Times of India” сонин мэдээлжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.117.10] 2022-10-17 06:28:31
Ши - ийн дотор нь муухайрч байгаа даа