44 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ НАРЫГ “ЗӨВХӨН.... ОПЕРАТОРИЙН УТАСНЫ ДУГААР ХЭРЭГЛЭХИЙГ” ТУЛГАЖЭЭ
Засгийн газрын хувьсах зардлын дундаж норматив батлах тухай 91-р тогтоол баталсантай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны яамнаас Багш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм.
Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Хувьсах зардалд багтаж буй сургалтын үйл ажиллагааны зардлын зориулалтад: -Багш нарын бичгийн хэрэгсэл -Биет болон зурагт үзүүлэн -Тараах материал хийх бэлдэц -Цахим хэрэглэгдэхүүн -Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хэрэглэгдэхүүн -Хичээл болон лабораторийн жижиг багаж, хэрэгсэл багтаж байгаа юм.
Харин Нийслэлийн зарим дүүргийн дугаар хорооны сургуулиудад зөвхөн “.... операторийн дугаараараа датаныхаа зардлыг ав” гэсэн шаардлага тулгажээ. Энэ талаар 44 дүгээр сургуулийн багш нар мэдээлэл ирүүллээ. Багш нар ямар операторын хэрэглэгч байхаа өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй ч нэг сургуулийн 300-400 сургуулийн бүх багш нарт ийм шахаа хийнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй. Энэ талаар бид удахгүй дэлгэрүүлэн хүргэнэ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.140] 2022-10-18 12:09:48
Todorhoi l doo. Unitel l iim zavaan yum hiideg dee. Mobi,Sky 2 haritsangui yos zuitei ursulddug doo.
Зочин [66.181.160.90] 2022-10-18 07:54:55
Намайг хуц гээд хэлчих гэсэн гэж цаад дарга нартаа дамжуул
Иргэн [192.82.89.43] 2022-10-18 01:55:42
Хүний эрх зөрчиж Дарангуйлж болохгүй.!!!!!