Ши Жиньпин: Нэг сэтгэл зүрхээр Хятадын төлөө зүтгэе
Хятадын эрх баригч Коммунист намын их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Хурлын хоёр дахь өдөр буюу даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин оюун санаа, нэг сэтгэл зүрх, эв нэгдлийн хүчээр хамтдаа Хятадын төлөө зүтгэхийг уриалжээ. Тодруулбал, тэрбээр хуралд оролцож байгаа Гуанси Жуаны өөртөө засах орны төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хийх үеэрээ ийн ярьсан байна. Даваа гарагт Байнгын хороог тэргүүлэх 46 гишүүний нэрс, Бүрэн эрхийн хорооны төлөөлөгчдийн ур чадварын хяналт шалгалтын тайланг баталсан байна.
Тус шалгалтад 2296 төлөөлөгч тэнцэж, XX их хуралд оролцох эрхээ авчээ. Сонгуулийн журмаар намын нийт гишүүдийн 99 хувь буюу анхан шатны бүх байгууллагын төлөөлөгч оролцох юм.
Хуралд оролцох намын гишүүдийн архивтай танилцаж, хувийн мэдээллийг нь нягталж, Хяналтын хэлтсийн дарга нь тухайн гишүүнийг шударга, сахилга бат сайтай хэмээн баталж гарын үсэг зурах ёстой гэсэн өндөр шаардлагыг Коммунист намаас тавьсан талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Коммунист намын XX их хурал нь эрх баригч намын хөгжлийн замыг тодорхойлох, Хятадын алсын харааг тодорхой болгох гол зорилготой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.124] 2022-10-18 04:50:11
Өлсгөлөнд нэрвэгдээд баруунаас мөнгө технологи авч ядуурлаас гарчаад одоо цор цор гэдл
Зочин [202.126.88.110] 2022-10-19 06:45:06
chadj bn shdee.bid mash zalhuu shvvdee.Gadnaas avsam munguur yu ch bveej chadaagvi, hulgai higeed idchihsen.Ed nar yduurlaas garsan Mundag.