Букерийн шагналыг Шри-Ланка улсын зохиолч хүртжээ

Aдмин / Боловсрол

ЛОНДОН. /TASS/. Энэ оны Букерийн шагналыг Шри-Ланка улсын зохиолч Шехан Карунатилака "Маали Алмейдагийн долоон Сар" романаараа хүртлээ.

Шүүгчдийн шийдвэрийг 10 дугаар сарын 17-ны орой Лондон хотноо болсон англи хэлээрх уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй энэхүү шагналыг шалгаруулах ёслолын үеэр зарлажээ. Шагналын цахим хуудсанд мэдээлснээр, хошин өнгө аясаар дүүрэн энэ номонд дайны гэрэл зурагчин Маали Алмейдагийн хойд насны адал явдлын тухай өгүүлдэг ажээ.

Шагналыг түүнд Их Британийн хааны эхнэр Камилла гардуулжээ. Карунатилака Букерийн шагналтан хэмээх нэр хүндтэй цолон дээр нэмээд 50 мянган фунт стерлингийн /57 мянган ам.доллар/ мөнгөн шагнал авсан байна.

Шүүгчдийн зөвлөлийн дарга, Их Британийн урлаг судлаач, зохиолч Нейл Макгрегор ялагчийн нэрийг зарлахдаа, Карунатилакигийн зохиолыг "зөвхөн өөр өөр төрөл жанрыг төдийгүй амьдрал ба үхэл, бие ба сүнс, Зүүн ба Баруун хил хязгаарыг уусгасан хойд насны анир, метафизик триллер" гэж тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр, үйл явдлууд нь "Шри-Ланка дахь иргэний дайны цуст аймшигт явдлын" дэвсгэр дээр өрнөж буй уг бүтээл нь уншигчдад мөн "эмзэглэл, гоо үзэсгэлэн, хайр, үнэнч байдал, хүн бүрийн амьдралыг зөвтгөдөг идеалыг эрэлхийлэх боломжийг олгодог хэмээн онцолжээ.

montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.