Япон улс БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Япон улсын засгийн газар БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ өргөжүүлж байгаагаа мэдэгдлээ. Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрт оролцсон 5 байгууллагын хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэж тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хирозаку Мацуно мэдэгдлээ. Мягмар гарагт болсон засгийн газрын хуралдаанаар баталсан нэмэлт хориг арга хэмжээ нь Умард Солонгос улс 9-р сарын сүүлчээс хойш Зүүн тэнгис рүү хэд хэдэн удаагийн баллистик пуужин харвасан. Тэр дундаа Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр пуужин хөөргөсөнтэй холбоотой ийм шийдвэрт хүрч байгаагаа тайлбарлажээ.

Өнгөрсөн 7 хоногт БНСУ, Умард Солонгос улсад 2017 оноос хойш анх удаа дангаараа хориг арга хэмжээ тогтоож байгаагаа зарласан. Сөүлийн зарласан хориг арга хэмжээнд Умард Солонгосын 15 хувь хүн болон 16 аж ахуйн нэгж байгууллага багтсан байна. 2022 оны гарсаар Умард Солонгос улс нийтдээ 35 удаагийн пуужингийн туршилт явуулж байна.

БНАСАУ сүүлийн өдрүүдэд явуулж байгаа пуужингийн туршилтууд нь цэвэр батлан хамгаалах зорилготой хөрш орнууд цаашлаад бүс нутгийн хэмжээнд ямар нэг аюул учруулахгүй гэж мэдэгдсэн. Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлд нийтэлснээр Умард Солонгос улсын сүүлийн өдрүүдэд явуулж буй пуужингийн туршилтууд нь сүүлийн хагас зуун жилийн турш үргэлжилж байгаа Америкийн цэргийн шууд заналхийллээс улс орны аюулгүй байдал бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах зорилгоор өөрийгөө хамгаалах ээлжит төлөвлөгөөний нэг хэсэг нь юм байна.

Энэ тухай Умардын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ Өмнөд Солонгос улстай хамтран зүүн тэнгист тэнгисийн цэргийн сургуулилт зохион байгуулж байгааг шүүмжилсэн байна. Умардын эдгээр үйлдэл нь үндсэндээ АНУ Ази дахь гол холбоотон Өмнөд Солонгостой хамтран явуулж буй цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн хариу үйлдэл юм холбоотон 2 улс бүс нутагт цэргийн сургуулилт явуулж байгаа нь өдөөн хатгасан аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болж байна гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.