ОХУ-ын арми Украин улсын нийслэл хот руу агаараас цохилт өгөв
Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын арми Украин улсын нийслэл Киев хотод агаараас хэд хэдэн удаагийн цохилт өгчээ. Украины талын өгч байгаа мэдээллээр, ОХУ-ын арми Иран улсад үйлдвэрлэсэн нисэгчгүй онгоцоор халдлагыг үйлдсэн байна. Иймд Украины талаас дэлхийн улс орнуудыг агаарын довтолгооноос хамгаалах системийг нэн яаралтай илгээхийг хүсчээ.
Украин улсын ерөнхийлөгч Зеленский Ираны үйлдвэрлэсэн Камиказе нэртэй нисэгчгүй онгоцыг тус улсын нийслэл төдийгүй хэд хэдэн томоохон хот ялангуяа эрчим хүчний дэд бүтцэд халдахад Оросын арми ашигласан гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Киевийн аюулгүй байдлын хүчний өгч байгаа мэдээллээр ОХУ-ын арми агаараас 42 удаагийн цохилт өгсөн үүний 36-г сөрөн устгасан гэж мэдэгдэж байна.
Украин улс болон АНУ хөрш орныхоо эсрэг ямар ч үндэслэлгүйгээр дайны зорилгоор Орост нисэгчгүй онгоц нийлүүлж байна гэж Тегераныг буруутгаж байна. Харин Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдолла Исламын бүгд найрамдах Иран улс Украины дайнд ашиглах зорилгоор, Москвад ямар ч зэвсэг нийлүүлээгүй гэж мэдэгдэж байна. Мөн, Ираны гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Орос Украины дайнд зэвсэг нийлүүлнэ гэдэг бол мөргөлдөөнийг улам хурцатгах сунжруулах нэг нөхцөл болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Одоогоос яг 7 хоногийн өмнө Украин улсын нийслэл Киев хотын төвд агаараас хэд хэдэн удаагийн цохилт өгсөн тухай мэдээлж байсан.
Нийслэл хотоос гадна Украины бусад хотуудад тухайлбал, Львов, Днепр, Винница, Запорожье, Харьков зэрэг хотын эрчим хүчний байгууламжид агаараас цохилт өгсний улмаас гэрэл цахилгаан тасалдсан тухай ерөнхийлөгч Зеленский мэдээлж байсан. Энэ сарын эхээр Крымийн хойгийг ОХУ-тай холбодог Керчийн гүүрний галт тэрэг болон автозамд томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. ОХУ-ын ерөнхийлөгч Путин уг халдлагыг Украин улсын тусгай хүчнийхэн үйлдсэн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Украин улс террорист халдлага үйлдсэн гэж үзэж өнгөрсөн Даваа гарагаас хойш Украин улсын нийслэл Киев болон бусад гол хотуудад агаараас цохилт өгч пуужин харвасаар байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн 7 хоногт Украинд болсон агаарын цохилтын улмаас 19 хүн амь насаа алдаж 100 гаруй хүн шархадсан байна. Харин сая болсон халдлагын улмаас одоогийн байдлаар 4 хүн амиа алдсан гэсэн мэдээллийг Украины хэвлэлүүд өгч байна.
Сэтгэгдэл
Зочин [202.70.44.46] 2022-10-21 05:52:25
шал худлаа залж байгаа юм
zochin [202.72.245.205] 2022-10-19 09:06:04
ymar chechuu um be? , ug n ochuuchen l amidral tegeed alaad baichiin dain tiim cheregtei umuu???, eh burchan min !!!
Зочин [192.82.71.7] 2022-10-19 03:58:23
Америк зэвсэг нийлүүлж болдог бусад нь болохгүй
Зочин [64.119.25.138] 2022-10-19 02:54:37
Иран Одоо болиосой
zochin [122.201.22.143] 2022-10-19 02:48:52
Daingui, enh taivnaar togtnon orshih
Зочин [202.21.108.157] 2022-10-19 01:16:17
Buh ulsad sul tal baa. teriig ni olood biyenee dovtlood baival dain duusahgui, dain bolj baigaa nutag devsger l suireh baih daa.
Зочин [202.70.44.46] 2022-10-19 00:41:55
АГААРААС ЭСЭРГҮҮЦЭН ХАМГААЛЖ УСТГАЖЖ БАГАА НЬ ҮНЭН БОЛОВ УУ