Францын Үйлдвэрчний эвлэлүүд улс даяар зам тээврийн салбарын ажил хаялт хийхийг уриалжээ
Францын хэд хэдэн Үйлдвэрчний эвлэлүүд орон даяар зам тээврийн салбарын ажил хаялт зарлахыг мягмар гарагт уриалсан бөгөөд энэ нь орон нутгийн тээврийн үйлчилгээнд асар их саад учруулах төлөвтэй байна. Тус Улсын газрын тосны “Total Energy” компанийн боловсруулах үйлдвэр, газрын тосны агуулахын ажилчид цалингаа нэмүүлэхийн төлөө ажил хаяхыг уриалаад байсан бол ажил хаялтаа сунгах эсэх талаар санал асуулга явуулж байгаа аж.
Ажил хаялтын улмаас Франц Улс даяар ялангуяа хойд, төв болон Парисын бүс нутгуудад түлшний хуваарилалт ноцтой тасалджээ.
Гурван долоо хоног орчим үргэлжилж байгаа ажил хаялт Франц улсын шатахуун түгээх станцуудын 30 орчим хувьд нөлөөлж, эдийн засгийн бүх салбарыг хамарч байна. Тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон даваа гарагт “Бид чадах бүхнээ хийх болно. Хямралыг аль болох хурдан шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэжээ.
Сэтгэгдэл