Ши Жиньпиний хэлсэн үгтэй холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ унажээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин коронавирусний халдварын тоог “тэглэх” бодлогыг амжилттай гэж мэдэгдсэний дараа даваа гарагт төмрийн хүдрийн үнэ хурдацтай унажээ. Сингапурын биржийн арилжааны үеэр төмрийн хүдрийн гэрээний үнэ 2.4 хувиар буурч, нэг тонн нь 91.55 ам.доллар болсон байна. Хэрэв үнэ нэг тонн нь 91.20 ам.доллароос доошилж унасан бол 2021 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэх байлаа.
Хятадын Коммунист Намын XX их хурлын үеэр Ши Жиньпин тус улсын эрх баригчид “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах хатуу бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг тодорхой ойлгуулжээ.
Хятадын удирдагч энэ жил тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлсөн цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээг сулруулах талаар үг цухуйлгана гэж зах зээлын оролцогчид хүлээж байсан гэж “Bloomberg” тэмдэглэсэн байна. Коронавирусний тархалтыг зогсоох илүү зөөлөн бодлого нь "түүхий эдийн зах зээлийн хувьд аврал байж болох юм" гэж “Commonwealth Bank of Australia” банкны шинжээч Вивек Дхар хэлжээ. Үүний зэрэгцээ Хятадын удирдагч эдийн засгийн хөгжил нь хамгийн чухал тэргүүлэх чиглэл хэвээр байна гэж хэлсэн нь эдийн засгийн байдал улам дордвол ирэх онд зарим арга хэмжээг сулруулна гэсэн найдлагыг төрүүлж байна гэж Дхар нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.157] 2022-10-19 01:17:48
KOVID gej hyatadad irgeddee total hyanalt hyanalt. monitoring togtooh arga bolchij. Mana bol hturd shurgalsan hulgaich nar ulsiin tusuv idej dans ulailgah halhavch bolood udaj bna doo