Канадад 1.4 сая хүнд “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь илэрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Канадад насанд хүрсэнд 1.4 сая орчим хүнд “COVID-19”-өөр халдварласнаас нь хойш хамгийн багадаа зургаан сарын хугацаанд шинж тэмдэг илэрсэн талаар тус улсын Статистикийн газраас даваа гарагт мэдээллээ. Тодруулбал, “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан болон халдвар авсан байж магадгүй хүмүүсийн 14.8 хувьд хамгийн багадаа гурван сарын турш шинж тэмдэг илэрчээ. Энэ нь Канадын насанд хүрсэн 1.4 сая орчим иргэн буюу 18-аас дээш насны хүн амын 4.6 хувьтай тэнцэж байна.

Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагтай хамтран Статистикийн газар “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь илэрсэн канадчуудын талаар улсын хэмжээний анхны мэдээллийг танилцуулсан нь энэ юм.

Тайланд дурдсанаар, урт хугацааны зовуурь илэрсэн хүмүүсийг хүйсээр нь ангилж үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өндөр хувийг эзэлсэн байна. Харин насны хувьд илэрхий ялгаатай байдал ажиглагдаагүй байна. Хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдгүүдэд ядарч сульдах, ханиах, амьсгал давчдах, ой санамж муудах зэрэг оржээ.


Сэтгэгдэл

Nomin [151.47.58.213] 2022-10-22 19:32:08

Martamhai bolj zurhnii hemnel aldagdaj hatgaj uvduh, tarhi bodol sanaa manangaar duursen medremj, tolgoi uvdult biyiin temperature buuralt ,haluuralt dotor muuhai orgij gedes cheej hesgeer hunduurlej bulchin tulguur erhten hunduur. Biy salga bolj anhaaral tuvlurult muudaj barag l amid esehee yalgahaa bolij bainga yadarch, zarim hun ni harvalt ugch suugaa bolj amisgalah yvtsdaa hundreltei, setgel medreliin unalt uurchlultund orch baina. Ene yruusuu aan geed haraad unguruh zuil bish bolohiig anhaarna uu! Dun chini muudna. Ajil amidarlin idevhi muudna. Tsus medreliin estei holbootoi uchir hudulguunii idevhi chuhal gej bodoj baina. Tusgai edgeeh vaccine taria baihgui uchir idevhitei dasgal hudulguun hiij edgesen humuus olon. Bi uuruu iim shinj temdegiin ihenhiig ni aguulsan boloh. Yamartai ch ene uvchin zugeer bish. Boon depress hoolni zurshil muudna. Social idevhi baihgui bolj busdaas tusgaarlagdaj bui met baih bolov uu. Yr ni l hudulguun sain hiih, udurt heregtei uurag tejeelee nuhuh.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.