БНАСАУ дахин их буугаар бууджээ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын арми өнөөдөр дахин их буугаар галлаж, сумнууд Шар тэнгисийн завсрын бүсэд уналаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ. Тус хорооноос мэдээлснээр, орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад 100 орчим сумаар галласан байна. Сумнууд хурцадмал байдлыг намжаах арга хэмжээний тухай 2018 оны есдүгээр сарын 19-ний өдрийн Солонгос хоорондын хэлэлцээрээр тогтоосон завсрын бүсэд унажээ. Өмнөд Солонгосын усан бүсэд нэг ч сум унаагүй байна.

Мягмар гарагт БНАСАУ орон нутгаар цагаар 22:00 цагаас эхлэн Шар тэнгис рүү 100 орчим сумаар, 23:00 цагаас эхлэн Японы тэнгис рүү 150 орчим сумаар галласан тухай БНСУ-ын эрх баригчид урьд нь мэдээлсэн.

Их бууны сумнууд хоёр Солонгосын далайн хил болох тусгаарлах шугамаас хойд зүгт завсрын бүсэд унасан байна. Энэ буудлагыг 2018 оны есдүгээр сарын 19-нөөс хэрэгжиж буй Солонгос хоорондын хэлэлцээрийг зөрчсөн явдал гэж БНСУ-ын эрх баригчид мэдэгджээ. Харин БНАСАУ-ын төв агентлагийн мэдээлснээр, тус улсын цэргүүд Өмнөдийн армийн сургуулилалтын хариуд их бууны буудлага хийсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.