АНУ, Их Британи, Франц улсууд Ираны нисгэгчгүй онгоцны асуудлаар хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ, Их Британи, Франц улсууд лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн /АЗ/ хаалттай хуралдаан дээр Иран улс ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлсэн байж болзошгүй асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна хэмээн “Reuters” агентлаг дипломат эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Украины тал Иранаас гаралтай нисгэгчгүй онгоцоор тус улсын объектуудад халдсан хэмээн Москваг буруутгасан. Мөн Украин НҮБ-ын шинжээчдийг нисгэгчгүй онгоцыг шалгах ажилд оролцохыг урьсан байна.

АНУ, Их Британи, Франц улсууд зэвсгийн шилжүүлгийг НҮБ-ын АЗ-ийн 2231 тоот тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

ОХУ энэ сарын 17-ны өдөр Украины нутаг дэвсгэрт олон тооны “Шахед-136” нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэж, таван хүний аминд хүрсэн. Түүний дараа 18-ны өдөр Киев ОХУ-д онгоц нийлүүлсэн гэх үндэслэлээр Иран улстай харилцаагаа таслахаа мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [103.14.37.6] 2022-10-20 07:17:16

Иран гэж нэг дарангуйлагч лалрын улс бөгс нь загатнаад л бнадаа Эм хүүхнүүддээ эр бяраа гаргахдаа л гаргуун улс шүү дээ Иракт хядуулж байсан оркууд ш дээ уг нь Нэгмөсөн бузар оростой нь хамт устгах хэрэгтэй улсын нэг мөн

Зочин [202.70.44.46] 2022-10-21 05:54:44

та нар манай холбоотнуудыг устгаж барахгүй л дээ, сайхан зүүдлээрэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.