АНУ ОХУ-ын эсрэг хоригийн жагсаалтаа өргөжүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. Лхагва гарагт АНУ-ын эрх баригчид ОХУ-ын нэг иргэн, ХБНГУ, АНЭУ-д байрладаг хоёр компанийг нэмж, Оросын эсрэг хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүлжээ. Энэ талаар Америкийн Сангийн яам мэдээлсэн байна.

"Өнөөдөр Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын албатай хамтран Америкийн үйлдвэрлэгчдээс цэргийн болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулах давхар зориулалттай технологийг худалдан авах, ОХУ-ын эцсийн хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр ажиллаж байсан Оросын сүлжээнд хориг арга хэмжээ авч байна" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Хоригийн жагсаалтад Юрий Орехов болон Вашингтоны мэдээлснээр, түүний эзэмшлийн компаниуд болох “Nord-Deutsche Industrieanlagenbau GmbH”, “Opus Energy Trading LLC”-ийг нэмсэн байна. Хориг арга хэмжээний жагсаалтад орно гэдэг нь АНУ дахь хөрөнгийг нь битүүмжилж, Америкийн иргэд болон компаниудыг уг жагсаалтад багтагсадтай бизнес хийхийг хориглоно гэсэн үг.

Лхагва гарагт АНУ-ын эрх баригчид мөн ОХУ-ын таван иргэн, Венесуэлийн газрын тосны хоёр худалдаачныг хориг арга хэмжээг зөрчсөн, мөнгө угаасан хэргээр буруутгасан юм. Тэднийг “АНУ-ын цэргийн технологи болон хоригт өртсөн Венесуэлийн газрын тосыг хууль бусаар олж авах төлөвлөгөөнд оролцсон" гэж Нью-Йорк муж улсын Өмнөд тойргийн Прокурорын газар мэдэгдэж байна. Буруутгагдсан хүмүүсийн дунд Юрий Орехов, түүнчлэн Артем Усс нар байгаа бөгөөд Артем Усс нь АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр Красноярскийн хязгаарын захирагч Александр Уссын хүү юм. Орехов, Усс нарыг 10 дугаар сарын 17-нд Герман болон Италид баривчилсан гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэд 30 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй байна.

montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.