Израил Украинд зэвсэг нийлүүлэхгүй гэж мэдэгдэв
Израил улс НАТО-гийн орнуудтай хамт Украин улсыг дэмжиж байгаа боловч Киевт зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгүй хэвээр байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Бени Ганц Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нартай лхагва гарагт уулзах үеэрээ мэдэгджээ. "Израил улс Украин, НАТО болон Барууны орнуудтай хамт зогсож, тэдэнтэй хамт байна. Үүнийг бид өмнө нь хэлж байсан бөгөөд өнөөдөр ч давтан хэлж байна. Израил улс хүмүүнлэгийн тусламж, хүний амь аврах хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх замаар Украинд дэмжлэг үзүүлэх бодлогыг баримталж байгаа. Бид өмнө нь үзүүлсэн шиг нэмэлт тусламжийн багцыг батлахаар төлөвлөж байна" гэж тэрбээр хэлснийг Батлан хамгаалах яамных нь хэвлэлийн алба уламжлав.
Үүний зэрэгцээ Ганц мэдэгдэхдээ, Израил улс Украинд үзүүлэх дэмжлэгээ урьдын адил цэргийн бус тусламжаар хязгаарлахаар төлөвлөж байгааг онцолсон байна. Энэхүү бодлогын хүрээнд Украинд агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх орчин үеийн системийг хөгжүүлэхэд туслахад бэлэн байгааг Израилын Батлан хамгаалахын сайд нэмж хэлжээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мягмар гарагт мэдэгдэхдээ, Киевт агаарын довтолгооноос хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг хүссэн албан ноот бичгийг Израилын Засгийн газарт илгээнэ гэсэн байна. Израил улс өнөөг хүртэл Украинд цэргийн тусламж үзүүлээгүй бөгөөд тус улсад үзүүлэх дэмжлэгээ хүмүүнлэгийн ачаа илгээх, мөн байлдааны ажиллагааны улмаас гэмтэж шархадсан украинчуудад эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр хязгаарлажээ.
Сэтгэгдэл
0000 [66.181.182.77] 2022-10-21 13:09:53
УХААНТЭЙ УДИРДАГЧ ГЭЖ ОНДООН ЮМ ХҮН АЛАХ ЗЭВСЭГИЙГ УХААНТЭЙ ХҮН УХААНТЭЙ УЛС ТӨРЧ ХЭЗЭЭЧ НИЙЛҮҮЛЭХГҮЙ ӨӨР ТУСЛАМЖИЙГ БОЛ ӨГЧ БОЛНОО
Зочин [202.9.47.42] 2022-10-20 23:24:11
Украйн бушуухан бууж өг
ооо [66.181.160.100] 2022-10-20 17:34:25
ээ бурхан минь дээ мууюм холуур холуур