Европын холбоо хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна
Европын холбоо Хятадтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. Брюссельд болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель энэ тухай мэдэгдсэнийг ТАСС дамжуулав. Тэрбээр “Бид Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн” гэв. Европын холбоо Хятадын талаар байр сууриа хатууруулж, юуны өмнө өрсөлдөгч гэж үзэхийг хүсэж байгаа талаар өмнө нь мэдэгдэж байсан.
Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт илгээсэн албан бус баримт бичигт Хятад улс Европын орнууд болон АНУ түүний түншүүдийн хувьд ноцтой өрсөлдөгч болж байгааг тэмдэглэжээ. Уг захидалд Европын орнууд болон Хятад улс хязгаарлагдмал хэлбэрээр үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой хэдхэн салбарыг жагсаасан байна. Тодруулбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүмүүнлэгийн тусламж, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт багтжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.218] 2022-10-24 03:57:29
Хятадаас Оросоос авдаг хий, нефтнээсээ илүүчлээч, болж өгвөл ихээр өгөөч гэж хүсэж байна.