ӨВӨРХАНГАЙ: Сүүлийн 10 жилд 43.6 км авто замыг шинээр тавьжээ

Aдмин / Орон нутаг

Сүүлийн 10 жилд аймгийн хэмжээнд орон нутгийн чанартай, хатуу хучилттай 43.6 км замыг ашиглалтад оруулжээ. Үүнээс зөвхөн Арвайхээр суманд 20 гаруй км хатуу хучилттай замаар гэр хорооллыг холбосон нь орчны тоосжилтыг багасгах, зорчигчдод ая тухтай, хурдан шуурхай байдлыг бий болгох, нийтийн тээврийг хөгжүүлэх олон эерэг өөрчлөлтийг авчирсан.

2021 онд Бат-Өлзий сумын төвд 2 км шороон даланг асфальт бетоноор хучиж, Арвайхээрт Нисэх буудлын зүүн талын замыг шинэчилсэн бол 2022 онд Арвайхээр, Хархорин суманд 1.1 км асфальтан замыг тавиад байна. Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 60 км зам 83 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Хужирт, Бат-Өлзий сумыг холбох 49 км хатуу хучилттай авто замын ажил энэ жил эхэлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.