Австралид инфляц 32 жилийн дээд түвшинд хүрчээ
Австралид инфляцийн түвшин гуравдугаар улиралд 7.3 хувьд хүрч өссөн талаар тус улсын Статистикийн товчооноос мэдээллээ. Энэ нь 1990 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Инфляц хоёрдугаар улиралд 6.1 хувьтай гарсан бөгөөд “Reuters” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид энэ улиралд 7 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байжээ. “Өнгөрсөн дөрвөн улиралд орон сууц, шатахуун, хүнсний үнийн өсөлтөөс үүдэн улирал тутам огцом өсөлт ажиглагдаж байна” гэж Австралийн Статистикийн товчооны мэдэгдэлд дурджээ. Энэ оны эцсээр инфляц 8 орчим хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Сэтгэгдэл