БНХАУ ЭЛЕКТРОН ТАМХИНД ӨНДӨР ТАТВАР НОГДУУЛНА

Aдмин / Гадаад мэдээ

Сүүлийн үед дэлхий даяар ихээхэн дэлгэрсэн электрон тамхийг утаат тамхинаас дутахааргүй хортой гэж мэргэжилтнүүд анхааруулж, зарим улс оронд татварын бодлогоор энэ тамхины хэрэглээг багасгахаар төлөвлөж байгаа юм.

Тухайлбал, Хятад улс электрон тамхинд давхар татвар оноохоор болжээ. SCMP сонины мэдээлснээр, 11 дүгээр сарын нэгшний өдрөөс эхлэн электрон тамхины үйлдвэрлэл болон импортод мэдүүлсэн өртгийн 36 хувьтай тэнцэх хэмжээний татвар ногдуулахаар болсон байна. Үүний зэрэгцээ электрон тамхи худалдаалдаг дэлгүүрүүд энэ бүтээгдэхүүнийг борлуулсныхаа төлөө 11 хувийн татвар төлөх аж. Ингэснээр Хятадын зах зээл дээр электрон тамхины үнэ нэмэгдэнэ гэж эх сурвалж мэдээлжээ.

Энд дуулгахад, 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн Хятадад электрон тамхины улсын стандарт үйлчилж эхэлсэн. Энэ стандартад зааснаар бүх электрон тамхи хүүхэд, өсвөр насныхны анхаарлыг татахааргүй байх , мөн шингэн бүхий сав нь нэг удаагийнх байх ёстой аж. Үүнээс ч өмнө, өсвөр насныхныг электрон тамхинаас хамгаалах үүднээс энэ бүтээгдэхүүнийг цахимаар худалдаалахыг 2019 онд хориглож байв.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2022-10-27 03:36:08

Шаан биз үмхий тамхи дээр юм бна тээ Улс төрчдын бизнес дамдуураад МАНГаруудын нэг гол санхүүжилт сөнөх гээд байна уу

Зочин [192.82.71.40] 2022-10-27 01:00:58

ЭЛЕКТРОН ТАМХИ МАШ МУУ ЗАЛУУС АА!!!!!!!! ЗҮГЭЭР Л ҮХЭЛ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ ЭЛЕКТРОН ТАМХИ БҮҮ ХЭРЭГЛЭЭРЭЙ ГЭЖ УРИАЛЪЯААА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.