АНУ “В61-12” цөмийн бөмбөгийг Европт байрлуулах ажлыг түргэсгэхээр шийджээ
НЬЮ-ЙОРК. /Politico/. АНУ шинэчлэн сайжруулсан “B61-12” тактикийн бөмбөгийг Европт байрлуулах ажлыг түргэсгэхээр шийдсэн бөгөөд тэдгээрийг 12 дугаар сард Европын орнууд дахь НАТО-гийн баазад хүргэх ёстой гэж "Politico" сонин дипломат шугамаар илгээсэн цахилгаан утас, эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Брюссельд болсон НАТО-гийн хаалттай уулзалтын үеэр Америкийн албаны хүмүүс бөмбөг төлөвлөснөөс эрт ирнэ гэж мэдэгджээ. Бөмбөгийг Европт анхны төлөвлөгөөний дагуу 2023 оны хавар байрлуулах ёстой байв.
"Оросын цөмийн зэвсгийн талаарх яриа нэмэгдэхийн хэрээр зарим холбоотон орон байнгын бэлэн байдлыг хангах, мэдээллийг тасралтгүй дамжуулахын тулд НАТО-д зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэхийг хүссэн" гэж Пентагон, Төрийн департаментын албан тушаалтнуудад зориулсан дипломат баримт бичигт бичсэнийг "Politico" сонин эш татжээ.
Харин Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер тус хэвлэлд хэлэхдээ, АНУ "цөмийн зэвсгийн асуудлыг нарийвчлан хэлэлцэх гээгүй" гэж мэдэгдээд “В61” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэх ажил олон жил үргэлжилж байгааг тэмдэглэсэн байна.
montsame.mn
Сэтгэгдэл
зочин [202.9.46.44] 2022-10-28 05:39:22
оросыг монгол хятад казхастан 3 хувааж авна
Зочин [202.9.47.40] 2022-10-27 18:31:29
Оросууд, АНУ ЕХ түрүүлж цөмийн цохилт өгөх хэрэгтэй байгаа юм даа
Зочин [202.9.47.143] 2022-10-27 08:18:02
Ардчилсан нам америкийн засгийн эрхийг барих болгонд олон улсад зэвсэгийн худалдаа дайн үймээн дүрвэлт инфляцийн өсөлт бий болох юм. Дахин ардчилсан намыг сонгох хэрэггүй.
Иргэн [202.126.88.206] 2022-10-27 12:38:44
Америкийн сонгуульд бид оролцдог бил үү? Хийх юм үгүй болохоор өөр улсын сонгуульд аль намыг нь дэмжих үгүйгээ яриад сууж байдаг, монголчууд бид хачин хүмүүс шүү?