"Бүс ба Зам" санаачилгад Афганистаныг оролцуулахыг хүсжээ
КАБУЛ. /TASS/. Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний байгуулсан түр Засгийн газрын орлогч дарга Абдул Гани Барадар Кабулд суугаа Хятадын Элчин сайд Ван Ютай лхагва гарагт уулзах үеэрээ "Бүс ба Зам" санаачилгад Афганистаныг оролцуулахыг хүссэн байна. Энэ тухай тэрбээр твиттер хуудсандаа мэдээлжээ.
Түүний бичсэнээр, талууд "Афганистан, БНХАУ-ын хооронд тохиролцсон эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцжээ". Барадарын мэдэгдэлд чухам ямар төслүүд гэдгийг тодорхой дурдаагүй байна.
“Хятад, Афганистаныг түүхэн харилцаа холбодог. Афганистаны Исламын Эмирт улс (талибуудын ашигладаг улсын нэр) энэ харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна" гэж Барадар онцолжээ. Түүний хэлснээр, Афганистаны шинэ эрх баригчид мөн БНХАУ-ын Засгийн газраар Афганистаны эдийн засагт хөрөнгө оруулуулах сонирхолтой байгаа аж.
Ван Юй "БНХАУ-ын эхлүүлсэн төслүүд, түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн боловч дуусаагүй үлдсэн бусад томоохон төслүүдийн практик ажлыг Бээжин ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн гэж Барадар мэдээлжээ.
montsame.mn
Сэтгэгдэл