Хятадын дөрвөн хөдөлгүүрт ачааны нисэгчгүй онгоц анхны нислэгээ үйлджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /Хуаньцю шибао/. Хятадын “Tengden Technology” компанийн бүтээсэн “Twin-Tailed Scorpion D” нэртэй ачааны нисэгчгүй онгоц анхны нислэгээ үйлджээ.

Туршилтын нислэгийг баруун өмнөд Сычуань мужийн Зигон нисэх буудалд хийжээ. Нислэг 18 минут үргэлжилсэн байна.

Дөрвөн хөдөлгүүрээр тоноглогдсон уг онгоцны далавчны урт нь 20 м, их биеийн урт нь 10.5 м, өндөр нь 3.1 м ажээ. “Scorpion D” нь хөөрөх үеийн дээд жин нь 4.35 тонн бол 1.5 тонн хүртэл жинтэй ашигтай ачааг тээвэрлэх боломжтой байна.

Ачааны хоёр хаалга нь их бие дээр байрлагдсан бөгөөд ачааны тасалгааны нийт эзлэхүүн нь 5 шоо метр гэнэ.

2016 онд байгуулагдсан “Tengden Technology” компани нь Хятадын хурдтай хөгжиж буй олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай нисэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэг юм.

montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.