Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн байна
Хятадын Худалдааны яамнаас тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ энэ оны эхний 9 сарын байдлаар 1 их наяд юаньд хүрснээр өмнөх оны мөн үеийнхээс 15.6 хувиар өссөн байна гэж пүрэв гарагт мэдэгдлээ.
Тус улсын үйлчилгээний салбар дахь ГШХО өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өсөж, 741.4 тэрбум юаньд хүрсэн байна. Мөн өндөр технологийн салбарт 32.2 хувиар өссөн гэж Худалдааны яамнаас хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Тодруулбал, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт 48.6 хувь, өндөр технологийн үйлчилгээний салбарт 27.9 хувиар тус тус өссөн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.121] 2022-10-30 04:58:55
Хятад улсыг сүйрүүлнэ гэж АНУ зориод, хямраачихлаа гэж баярлаад, бичээд байсан худал уу? Хэнийх нь үнэн юм бол?