"Твиттер" Элон Маскийн эзэмшилд шилжив

Aдмин / Гадаад мэдээ

Тэрбумтан Элон Маск “Твиттер” компанийг 44 тэрбум америк доллараар худалдан авах шийдвэрээ эцэслэж, платформыг мэдэлдээ авсан тухай пүрэв гарагт "Си-Эн-Эн" мэдээлсэн. Ийнхүү дэлхийн тэргүүн баячуудын нэг Элон Маск дэлхийн хамгийн нөлөө бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг болох “Твиттер” компанийг удирдахаар болжээ. Элон Маск худалдааны хэлэлцээний явцад тавьсан саналаа цуцлахаар шийдсэний улмаас “Твиттер” компани үүнтэй холбогдуулан шүүхэд хандаж байсан. Харин Делавэрийн шүүхээс талуудад аравдугаар сарын 28-ныг хүртэл наймаагаа дуусгах, эсвэл шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх сонголтыг тулгасан юм.

Элон Маск гэрээг дуусгавар болгож өөрийн эзэмшилд тус компанийг авснаар шүүх хурал хэрэгсэхгүй болсон байна. Сан-Франциско хотод төвтэй “Твиттер” компанийн эзэмшигч болсон Элон Маск платформоо хуурамч хэрэглэгчдээс цэвэрлэж, үг хэлэх эрх чөлөөг зөрчихгүй байхаар "Твиттер"-ийн контентыг зохицуулах бодлогыг эргэн харж дахин төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр тус компанийг эзэмшилдээ авсан даруйдаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг дахин сэргээнэ гэж амласан байна. Энэ нь АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд томоохон нөлөө үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Элон Маск "Твиттер" компанийг худалдан авч тус компани нь нээлттэй байхаа больж, хувийн эзэмшилд шилжсэн. Үүний дараа ажилчдын дунд цомхотгол хийсэн байна.

Тухайлбал, "Си-Эн-Эн"-ийн мэдээлснээр тус компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал, болон бусад хоёр удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн байна. Харин энэ талаар “Твиттер” компани ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Элон Маск “Tвиттер” компанийг бүрэн худалдаж авсныхаа дараа ажилчдынх нь ихэнх хувийг цомхотгохоор төлөвлөсөн тухай "Вашингтон пост" сонин болон бусад хэвлэлүүд мэдээлж байсан юм.


Сэтгэгдэл

Баасансүрэн [202.126.88.129] 2022-10-29 21:23:56

Яаж ажиллахыг харждээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.