АНУ Украинд 275 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

АНУ Украинд 275 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багц баталсан тухайгаа баасан гарагт мэдэгдсэн байна. Энэ нь найман сар гаруй үргэлжилж байгаа Орос-Украины дайны үед АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд илгээж байгаа 24 дэх удаагийн буцалтгүй тусламж болж байгаа юм. ОХУ Украины эрчим хүчний дэд бүтэц, цахилгааны сүлжээг онилж байна. Иймд энэ удаад Пентагон шинэ багц тусламжийнхаа хүрээнд тулааны талбар дахь цэргүүдийн харилцаа холбооны чадавхийг сайжруулах үүднээс цэргийн хиймэл дагуулын холбооны антеннуудыг илгээжээ. Энэ нь Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэсэн нөхцөлд цэргүүд хоорондоо харилцах боломжийг бүрдүүлэх аж.

Үүнээс гадна "HIMARS" пуужингийн системийн сум, өндөр нарийвчлал бүхий удирдлагатай их бууны сум 500 ширхэг, 155 мм-ийн гаубицын сум 2000 ширхэг, мина эсэргүүцэх систем, 1300 гаруй довтолгооны зэвсэг, олон сая сум хэрэгсэл багтах юм байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх баасан гарагт хэвлэлийн бага хурлын үеэр "Жо Байдены засаг захиргаа дайн эхэлснээс хойш Украинд нийтдээ 18.5 тэрбум америк долларын тусламж үзүүлжээ" гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Киев хотын дарга Украины нийслэлд агаарын довтолгооноос хамгаалах шинэ төхөөрөмж ирснийг зарласан байна. Энэ нь Оросын агаарын довтолгооноос эрчим хүчний дэд бүтцээ хамгаалахад тусална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ Украины нийслэл Киев хотын эрчим хүчний сүлжээ "онцгой байдлын горимд" шилжин ажиллаж байгаа. Мөн цахилгаан эрчим хүчний хангамж нь дайны өмнөх үеийнхээс 50 хувиар буурсан гэж мэдэгджээ.

Эрх баригчид ойрын өдрүүдэд Киев болон ойр орчмын бүс нутагт цахилгаан тасрах болно гэж мэдэгдсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчин ирэх долоо хоногт томоохон хэмжээний хамтарсан сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм. БНАСАУ-ын зүгээс Сөүл, Вашингтоны тогтмол сургуулилалтыг Умард руу довтлох дадлага гэж үзэж байгаа хэдий ч холбоотнууд тэдний цэргийн бэлтгэл нь хамгаалалтын шинж чанартай гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.88.37] 2022-10-30 08:30:37

АНУ чинь 43 тэрбум долларын тусламж өгнө,Конгресс баталчихлаа гээд байсан яасан бэ? Ингэж худал шаадаг улсдаа.

Зочин [192.82.78.196] 2022-10-30 01:58:58

Америкчууд Украиныг дуусгахаар шийджээ.

Зочин [207.96.54.237] 2022-10-30 15:04:29

odoo bol nohoid baridag mod bolgood hayahaar shiidjee

Зочин [66.181.160.109] 2022-10-30 04:24:03

ene unen

зочин [66.181.189.174] 2022-10-30 01:51:50

Казакстан Баянөлгийг эзэлж аваад юм яриад байвал яах юм Украйнд бүүр 10-р зууны үед Киевский русь гэж байсан. Шал өөр хэлтэй. Улаан гэхийг червоно гээд дуулдаг биз дээ. Крым бол монгол татарчууд амьдарч байсан газар. 1960 онд Хрушев украйнд албан ёсоор өгч наймаа хийсэн шүү. Украйн руу дайрдаг буруу. Үндэсэрхэг үзэл манайд ч байна. Чингэс гээд л байдаг. Шалтаг мундахгүй. Дээр үеийн сайхан Иванууд байхгүй болсоон. Шинэ орсууд байлдаж ч чадахгүй тэр цөм энэ тэр яадаг юм бүгд л хохирно. Оросын нэгч газарыг хаанаас ч довтлоогүй

Зочин [207.96.54.237] 2022-10-30 15:05:49

shar hadnii bolniz yavnuda

зочин [66.181.189.174] 2022-10-30 01:41:17

АНУ болон Ёвропын орнуудад ямарч юм болсон ил байх юм. Ард иргэд эсэргүүцэж чадаж байдаг. Орос Иранд хэвлэл мэдээллээ хаагаад хүчээр нухчин дарж байна. Ялгаа байна хө. 5 орноос бусад нь эрх чөлөөг дэмжиж байх юм. Манай монголд олигархиуд нь авлигачид 30 жил дампууруулаад хөгждөггүй бололтой.

Зочин [124.158.67.54] 2022-10-30 00:34:14

АМЕРИКАА ЧИ ОДОО БОЛЬЧИХООЧ. ТА НАР ӨӨРСДӨӨ САТАНУУД ШҮҮ ДЭЭ.

РАВДАН [66.181.161.31] 2022-10-29 16:59:02

ОРОСЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГТ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨЖ БАЙНА. ДАЙЧИЛГААНААС ЗУГТААСАН ОРОС ЗАЛУУСТ ТҮҮХЭН ГАЗАР НУТГАА ЭРГҮҮЛЭН ОЛЖ АВЪЯ ГЭСЭН ЧИН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ БАЙДАГГҮЙ БОЛОЛТОЙ.

Зочин [207.96.54.237] 2022-10-30 15:07:02

yaj baidgiin yamarch ermelzel baihgui heneerhel bol baigaa

Hamagmongol [66.181.160.98] 2022-10-29 12:05:18

Ahan duus mini busdiin dotood heregt buu orolts bid delhiin geopoletk todorhoiloh hemjeend hureegui baina tend ahan duus alaltsaad baina bid tuuniig shiidehgui huuchin sots/ uhamsaraasaa tatgalzaarai enene bidend avral shuu

Зочин [207.96.54.237] 2022-10-30 15:07:42

medeej hereg

Эрх чөлөө [64.119.22.13] 2022-10-29 07:04:49

Сайн зодолд гээд хутга л өгч ,ямар юмны тусламж байхав дээ.Мөн ч их цус урсана даа.ардчилалаа тэгж л олж авах юм байгаа даа.Зүгээр л гүүр улс болоод хөгжсөн бол илүү ухаалаг болох байсан болов уу

Зочин [202.9.47.143] 2022-10-29 11:33:12

Америкийн ардчиллын ард барууны мөнгө банк санхүүгийн эзэд, зэр зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувьчлан авсан бүлэглэл байдаг юм. Энэ бол тэдний явуулга.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.