ИТЭВОНД БОЛСОН ХЭРЭГ ЯВДЛЫН УЛМААС 270 ОРЧИМ ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний үдэш Халловен баяр тэмдэглэхээр нарийн давчуу гудманд хэт олон хүн цугларснаас бөөгнөрөл үүсч олон хүний амь эрсэдсэн харуусалтай явдал болжээ. Энэ хэрэг явдлын улмаас 150 гаруй хүн нас барж, 80-аад хүн гэмтэж бэртсэн тухай Ёнсан хотын гамшигтай тэмцэх газраас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Итэвон дүүрэгт байрлах Hamilton зочид буудлын ойролцоох нарийн гудманд 100-мянгаад хүн цугларсны улмаас бөөгнөрөл үүсч олон хүн дарагдаж амиа алджээ. Ёнхап мэдээллийн агентлагийн уламжилснаар, өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар, нас барсан хүний тоо 151 болжээ. Үүнээс 19 нь, Узбекистан, Хятад, Норвег зэрэг улсын иргэд байна.
Мөн 82 хүн гэмтэж бэртсэний 19 нь маш хүнд бэртсэн тул амь үрэгдэгсдийн тоо цаашид өсч болзошгүйг Ёнсан хотын гамшигтай тэмцэх албанаас мэдэгджээ. Хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байна. Түүнчлэн Ням гаригийн өглөөний байдлаар ослын улмаас 270 орчим хүн сураггүй байгаа тухай Сөүл хотын захиргаа мэдэгдсэн. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ явдлын улмаас БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёоль ийм харуусалт хэрэг гарч олон хүнээ харамсалтайгаар алдсанд гүн эмгэнэл илэрхийлж үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.
Сэтгэгдэл
p [202.9.46.127] 2022-11-01 13:30:55
тэнэг солонгосууд
Зочин [103.57.95.153] 2022-11-01 04:16:19
Хүн хүнээ алдахаар малаас доор мал болж байгаагийн илрэл. Энэ бол хөгжлийн том балаг люм даа. Хотжилтын балаг үй олноороо үхэх шалтгаан шүү дээ Манайд ч болох магадлалтай. Гамшиг болохыг хэн ч урдчилан хэлэх боломжгүй юм даа.
ЗОЧИН [202.9.46.62] 2022-10-31 16:13:39
МУУ ЁРИИН ЧӨТГӨР ШУЛАМЫН БАЯР....ТЭМДЭГЛЭЖ БОЛОХГҮЙ!!!!!!
Зочин [103.80.210.104] 2022-11-03 09:33:43
Ер нь гадны улсын хийж болохгүй ийм баяруудыг хууль гаргаж хориглох хэрэгтэй. Сүүлийн үеиийн хүүхдүүд гадны улсын янз бүрийн баяр ёслол, гаж зүйлүүдийг их дууриадаг болжээ.
Зочин [122.201.25.49] 2022-11-02 06:00:28
Kkk
Зочин [202.70.44.46] 2022-10-31 08:55:25
сураггүй алга болноо гэдэг нь сүнснүүд аваад явчихсан юм уу
Зочин [103.80.210.104] 2022-11-03 09:31:53
Тэгсэн байна.
Мэндээ [192.82.89.43] 2022-10-31 04:46:00
Ийм баярыг тэмдэглэж огт болохгүй монголд бас болоод лбайсан
Зочин [103.80.210.104] 2022-11-03 09:31:33
Монголчууд гадны ийм муухай баярыг хэзээ ч дууриаж хийж болохгүй.
Монгол [46.114.145.236] 2022-10-31 04:34:26
Хайран сайхан залуус , муу юм модон улбаатай гэж энэ. Цаанаа л нэг ёозгүй зүйл. Тэгээд бас баяр гээд бгаа юмаа. Монголчууд нэгийг бодох л хэрэгтэй дэ!
Зочин [202.131.253.155] 2022-10-31 03:35:13
Эмгэнэл илэрхийлье
Зочин [64.119.21.118] 2022-10-31 03:00:36
Эмнэгэнэл илэрхийлий Ум ма ни бад ми хум
Zuw orchuul medeegee oilgo [103.26.195.34] 2022-10-31 01:51:14
Ёнсан гэж хот байхгүй дүүрэг хороолол бгаа шүү мэдээгээ со хэл мэддэг хүнээр орчуулуул үндэсний шахуу мэдээ юм байж хулгайлж утгаггүй юс бичээд урамгүймаа
Bayarmaa [202.55.188.37] 2022-10-31 01:40:55
Gun emgenel ilerhiilj bn. Yamar ih haransal ve?