АНУ, БНСУ цэргийн томоохон хамтарсан сургуулилалт эхлүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Даваа гарагт эхэлж буй “Vigilant Storm” нэртэй Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуульд 240 орчим байлдааны нисэх онгоц оролцож байна гэж “Yonhap” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, энэ сургуулилалт нь цөмийн зэвсгийн долоо дахь туршилтаа хийж магадгүй гэж тааварлаж байгаа БНАСАУ-д “хүчтэй дохио” өгөх зорилготой байна. Үүний зэрэгцээ АНУ, БНСУ хүчээ үзүүлэх нь БНАСАУ-ыг хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг “Yonhap” агентлаг хүлээн зөвшөөрчээ.

"Сургуулилалттай холбоотойгоор Умард Солонгос хариу цэргийн хүчээ харуулж магадгүй" гэж тус агентлаг мэдээлэв.

11 дүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх “Vigilant Storm” сургуулилалтад Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний “F-35A”, “F-15K”, “KF-16” сөнөөгч онгоцууд, KC-330 цэнэглэгч онгоц зэрэг 140 орчим нисэх онгоц, Америкийн талаас “F-35B” сөнөөгч, “EA-18” цахим тагнуулын онгоц, “U-2” тагнуулын онгоц зэрэг зуу орчим нисэх онгоц оролцоно.

Үүнээс гадна, АНУ-ын тэнгисийн явган цэрэг, тэнгисийн цэргийн болон хуурай замын хүчний цэргүүдийг сургуулилалтад илгээжээ. Мөн Австралийн Агаарын цэргийн хүчний “KC-30 А” загварын цэнэглэгч онгоц, Японы Ивакуни агаарын баазаас “F-35B” үл үзэгдэгч сөнөөгч онгоц анх удаа оролцох аж.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.14.37.6] 2022-10-31 05:38:31

гоё гоё ОРос Хойд Со Иран мэтийн дарангуйлагч оркуудад сүр хүчээ үзүүлэх хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.